Монгол улсын нэрийг урлагийн тавцанд дэлхийд цуурайтуулж яваа залуусын нэг бол яах аргагүй Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар билээ. Өдгөө 35 насны босго алхаж яваа тэрбээр хүний өөрийн нийлсэн 7 хүүхдийн эцэг. Энэ утгаараа урлагийнхан дундаа “алдарт аав” гуншинтай болсон.
Тэрбээр гурав дахь амьдралаа жүжигчин Б.Баярмаатай эхлүүлж, хоёр бага хүүтэй болсон гэх сураг чимээ хэвлэлийн хуудаснаа бичигдээд хэдэн оныг үдэж байгаа ч балчир хөвгүүдийнхээ төрхийг ил гаргаж байсангүй. Харин өдгөө тэднийхээ зургийг, хайртай гэргийнхээ зурагтай хамт дэлгэж, ил гаргажээ.
Хараад байсан төөрч төөрч учирсан манай хоёр хос хоорондоо царай төрх их адилхан юм уу даа. Хөвгүүдийг нь аль нэгэнтэй нь илүү адилхан гэж хэлэхэд хэцүү юм. Өнөр өтгөн сайхан гэр бүлд аз жаргал хүсье.