МУ-ын эх үрсийн элч дуучин Ноён бондгортой дэлхийн алдартай хөгжмийн продюсер Damon хагас тэрбумын гэрээнд гарын үсэг зурлаа. Тэрээр Америк, Солонгос К Поп, Чехийн алдартай артистуудын хөгжмийн продюсер юм. Ноён бондгорыг дэлхийд гарах содон хэв маяг, хоолойтой гэж үзэн энэхүү саналыг тавьжээ. Ноён бондгорын эрс шинэчлэлт тун удахгүй…
Эх үрсийн элч дуучин Ноён бондгор нэрээрээ олонд танигдсан дуучин бол Ц.Амарбаяр юм. Түүн Ноён бондгор хэмээх содон нэрийг МУГЖ С.Жавхлан ах нь өгсөн гэдэг. Түүний дуулсан “Миний найз”, “Дүү минь”, “Хайрын солонго” гээд олон дуу нь Монголын ард түмний сонсох дуртай хит дуу болсон.
Сүүлийн үед тэрбээр кино жүжигчин болоод буй гэнэ лээ. Нэг сарын дотор гурван кинонд тоглох санал хүлээн авч өөрт таалагдсан дүрээ бүтээсэн ажээ. Хийж бүтээхээр жигүүрээ хийн яваа дуучин залуу маань “Саналаа битгий худалдаарай” нэртэй шинэ дуугаа дүрсжүүлэн олны хүртээл болгосон. Харин түүний гэргий Золзаяа хамтран дуулж олон үзэгчидэд хүрээд амжсаан. Чамгүй дуучин гэдгээ ч харуулаад амжсан билээ.