Олны танил

З.Шинэчагтага 600 саяын бооцоот тулааныхаа үнэнийг дэлгэв

Өнгөрсөн есдүгээр сарын эхээр боксын дэлхийн аваргын хүрэл медальт, МУГТ Э.Цэндбаатар болон MGL-1 холбооны мастер тулаанч реалити шоуны ялагч, Дэлхийн One championship холбооны тамирчин, холимог тулаанч З.Шинэчагтага нар 600 сая төгрөгийн бооцоот халз тулаан хийсэн.

Улмаар тус тулаанд МУГТ Э.Цэндбаатар ялалт байгуулсан. Гэвч одоог хүртэл бооцооны мөнгөө авч чадахгүй байгаа талаар тулааны дараагаар Э.Цэндбаатар хэвлэлүүдэд ярьсан байдаг.

Тэгвэл түүний өрсөлдөгч З. Шинэчагтага өөрийн цахим хуудаснаа тухайн тулааны үнэнийг дэлгэжээ. Тэрбээр “Би Цэндээтэй жинхэнээсээ тулалдаагүй шүү. Эхлээд хожигдсон болохоор дараа нь манай төрлөөр би хожих ёстой байлаа. Ийм зохиолтой шоугаа Цэндээ өөрөө дараа нь тавилттай ярилцлага өгч баларсан байдаг юм аа. Тулааны төгсгөлийг хүн бүр харсан. Цэндээ мөнгө гаргаагүй, би ч мөнгө гаргаагүй. Шоунаас олсон мөнгөө хувааж аваад салсан. Тэгж ярилцлага өгч байгааг нь гайхсаар л байна даа. Нэр хүндгүй байхад нь хожигдож өгч, нэр хүндийг нь сэргээж өгсөн биш би өөрөө л буруутан болох юм аа” гэжээ.

What's your reaction?

Related Posts

1 of 22

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!