Сонин хачин

Одооны зарим бүсгүйчүүд улаан цагаандаа гарсан айл гэр үймүүлэх нь их болжээ… Үзмэрч Сийлэн дээр тэр залууг л надад хайртай болговол тэдийг өгье гэсэн, найз залуудаа сарын тэмдэгийн цусаа уулгасан гэх эмэгтэйчүүд их орж ирдэг болтой

Найман жилийн турш цахим хаягийн хаягтаа идэвхитэй байсан үзмэрч Сийлэнгийн маань дагагчийн тоо 47 мянга хүрхэд ойрхон болжээ. Тэр хэрээрээ бусдад сайн сайханыг нь бэлэглэж чаддаг нэгэн бололтой.

Харин нийтэлсэн нийтлэлүүдийг нь харахнээ гэр бүлийн гадуурх харилцаа, гэр бүл үймүүлсэн гэх олон шалтгаантай хүмүүс их үйлчлүүлдэг болтой. Үзмэрч Сийлэн маань энэ талын сэдэвт их л дургүй гэдгээ нийтлэл болгондоо л дурдаж харагдана. Түүний нийтлэлээс сонирхол татсаныг нь та нарт хүргэхэд:

“Гэр бүлээ бүтэн авч үлдье гэвэл сонор сэрэмжтэй байгаарай. Хайртай гэх нэрийн дор бусдын босгосон амьдралыг булаах гэсэн, зүй бус аргаар, янз бүрийн засал дом нэхсэн, өөрт нь хайртай болгож өгвөл тэдийг өгье гэсэн, сарын тэмдэг цус нөжөө уулгасан гэх 100 100 эмэгтэйчүүд орж ирээд байна. Тэдэнд ичих нүүр гэж байхгүй, хүлээх хэрэггүй. Чамайг л сайн гэж хүн болгон ярьж байна гээд ороод ирэх…. хийхгүй гэхээр энд тэнд наадах чинь шал худлаа ч гэх шиг ичээч дээ…”

“Чи санах ёстой. Бусдын гэр бүлийг тастаж, үрийг өнчрүүлсэн бол хүртэх хариутайг.
Чи санах ёстой. Бусдад хийсэн нүгэл, худал хуурмаг чинь буцаж ирэхийг.
Чи санах ёстой. Бусдыг өвтгөж, гомдоосон, нулимсыг нь урсгасан бол чинийх ч бас удахгүй эхлэхийг
Чи санах ёстой. Ялалт одоогийнх бол үйлийн үр дараагийнх нь….” гэсэн байна.

 

What's your reaction?

Related Posts

1 of 5

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!