Зөвлөгөө

Цус багадалттай тэмцэж, цус төлжүүлэх амттай смүүти. Өдөр болгон уусан ч уйдахгүй!

Цус багадалт бол цусан дахь гемоглобины агууламж буурснаас үүсдэг. Гемоглобин гэдэг нь төмөр болон бусад зүйлсийг агуулсан цусны улаан эс. Хоол тэжээл дутагдсанаар, цусыг бий болгож буй эрхтэн системийн үйл ажиллагаа алдагдах эсвэл нарийн гэдэсний шингээлт муудсанаас болж биед төмрийн дутагдал үүсдэг. Мөн шархнаас болоод цус ихээр алдах, сарын тэмдэг их хэмжээгээр ирэх, ходоодны шархлаанаас болж цус багадалт үүснэ. Энэ бол цус алдалтын дараах цус багадалт юм.

Хэрэв та төмөр, витамин В12, эсвэл фолийн хүчил дутагдалтай бол цусны улаан эсийн тоо багасч, бие дэх эд эрхтнүүд хангалттай хэмжээний хүчилтөрөгчийг авч чадахгүйд хүрнэ. Учир нь цусны улаан эсийн тоо буурснаар, биеийн бүх хэсэгт хүчилтөрөгч зөөдөг гемоглобин ч мөн хамт буурч, эд эсүүд хүчилтөрөгч хангалттай авч чадахгүй байснаар тэдний хэвийн үйл ажиллагаа ч алдагдах аюултай юм. Тиймээс цус багадалтыг эмчлэхийн тулд бие махбодийг шаардлагатай тэжээлээр хангах хэрэгтэй. Байгалийн гаралтай шүүсээр энэ асуудлыг шийдвэрлэж, цусны улаан эсийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж болно. Орц:

  • Хүрэн манжин – 1 кг
  • Лууван – 500 гр
  • Нимбэг – 1 ширхэг
  • Жүрж – 2-3 ширхэг
  • Алим – 2 ширхэг
  • Зөгийн бал – 500 гр

Бэлтгэх арга: Хүрэнманжин, алим, лууван зэргээ хальсалж, угааж цэвэрлэнэ. Эдгээрийг жижиглэн хэрчээд, блендэрт хийж эргүүлээрэй. Нимбэг болон жүржийн шүүсийг блендэрээс гаргаж авсан шүүсэнд нэмж хийх хэрэгтэй. Хамгийн сүүлд зөгийн балаа нэмнэ. Ингээд хамтад нь сайтар хутгаж, зөгийн балаа уусгаж өгөөрэй. Хэрэгтэй гэж үзвэл жүржийн шүүс ахин нэмж болно. Жүржийн шүүсний гол үүрэг нь үнэр болон амтыг сайхан болгох юм. Ингээд бэлэн болсон бэлдмэлээ шилэн саванд хийнэ.

Та 15-20 өдрийн турш өдөрт 1000 мл-ийг ууж байх хэрэгтэй. Өглөө сэрсэн даруйдаа 100 мл-ийг уугаарай. Ингэснээр үр дүнгээ үзүүлж, цус багадалтыг эмчилж, цусны улаан эсийн тоог нэмэгдүүлнэ.

What's your reaction?

Related Posts

1 of 8

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

https://slotbet.online/