Зөвлөгөө

Хеликобактерийг өдөөж, өсөж үржихэд нь таатай орчин бүрдүүлдэг хүнснүүдийг мэдээд аваарай!

Дайсандаа хоолыг нь бэлдэж өгмөөргүй л байгаа биз дээ? Ходоодыг чинь өвтгөж, арьсыг чинь үрэвсүүлж байгаа хеликобактерийн үржлийг зогсоож, өлсгөж үхүүлэхийн тулд бид тэдний дуртай хүнсийг идэхээ болих хэрэгтэй. Чи өөрийгөө хеликобактерийн идэвхижилтэй эсэхийг мэдэхийг хүсч байгаа бол тийм хүмүүст ийм шинж тэмдэг илэрдэг:

  • Ходоод өвдөх
  • Байнга хэхрүүлэх
  • Гэдэс дүүрэх
  • Гулгих
  • Цээж гашуу оргих
  • Амнаас тогтмол эвгүй үнэр ялгарах

Юм идсэн ч өлссөөр байх гэх зэрэг орох ба нэг хүнд эдгээр бүх шинж илрэх албагүй гэдгийг бас санаарай. Бактерийг сайтар тоолуулж, баталгаатай мэдэхийг хүсвэл эмнэлэгт очиж шинжилгээ өгөх хэрэгтэй шүү.

Харин дараах хоол хүнснүүдийн зарим нь тэдэнд амьдрах таатай орчныг бүрдүүлж, зарим нь тэдний үржилд сайнаар нөлөөлдөг. Тийм учраас хеликобактериа идэвхижүүлэхгүй байхын тулд эдгээрийг хассан хоолны дэглэмийг хатуу баримтлаарай:

Халуун ногоотой хоол: Чили, хар улаан перец, гич, синнамон зэрэгтэй хоол хүнс нь ходоодны салсыг цочроож Хеликобактерийн үржлийг дэмждэг.

Шарсан, нөөшилсөн хүнс: Шарсан төмс, шарсан тахиа, донат, лаазтай загас, жигнэмэг зэргээс аль болох хол байх хэрэгтэй. Үнэхээр хоолоо болгохоос аргагүйд хүрвэл шарах шүүгээнд жигнэх юм уу чанах аргыг ашиглаарай.

Алкоголь, кофе: Хэрвээ хеликобактеритай гэдэг чинь оношлогдоод, тодорхой болчихсон бол хүнснээсээ кофе, алкоголийн төрлийн ундыг шууд хасаарай. Эдгээр нь ходоодны салсыг үрэвсүүлдэг юм.

Өөх тос ихтэй хүнс: Өөх ихтэй мах, тос ихтэй сүү сүүн бүтээгдэхүүнээс татгалз. Сүү уухаар бол 1 хувийн тослогтойг л эрхэмлээрэй. Эдгээр хүнс нь ходоодны ханын үрэвслийг нэмэгдүүлж Хеликобактерид амьдрах таатай нөхцлийг бүрдүүлдэг.

Чихэрлэг хүнс: Хеликобактерийн хамгийн дуртай хүнс бол чихэр. Яагаад гэвэл энэ нь тэдэнд хүссэнээрээ өсч олшрох боломжийг олгодог. Тиймээс хүнсэн дэх чихрийн агууламжаа багасгавал ходоодон дах хеликобактерийнхаа хэмжээг ч багасгаж чадна. Ялангуяа сайтар боловсруулсан рулет, хатуу чихэр, үрэл, шоколад гэх мэт нь дан сахараас ч илүү муу нөлөөтэй.

Хүчиллэг хүнс: Хүчил нь хеликобактерийг үржихэд шууд утгаараа нөлөөлөхгүй боловч түүний үзүүлэх шинж тэмдгийг улам хурцатгадаг. Хүчиллэг хүнсэнд газтай ундаа, цитрусын гаралтай жимс, улаан лооль зэрэг багтана.

Тос, цуу: Оливийн тосноос бусад бүх төрлийн тос хеликобактерийн оршилд эерэг нөлөөтэй. Цуугаа алимны цуун хүчлээр сольж, даршилсан өргөст хэмх зэрэг цууны агууламжтай бүтээгдэхүүнээс зайлсхийгээрэй.

Цавуулагтай хүнс: Улаан буудайн үрэнд агуулагддаг уургийн нэг төрөл болох цавуулаг нь гурилан бүтээгдэхүүний хамгийн “сул тал” гэж хэлж болно. Ходоодны хананд наалддаг пицца, цагаан талх, паста гэх мэт цавуулаг ихтэй хүнс нь нарийн гэдсийг үрэвсүүлж, хеликобактерийг дэмждэг. Цагаан гурил л идэхээ болиход том өөрчлөлт мэдэгдэх болно.

What's your reaction?

Related Posts

1 of 8

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

https://slotbet.online/