Зөвлөгөө

Өсгий яагаад хагарч хуурайшдаг болон хэрхэн эмчилж арилгах зөвлөгөө

Хөлийн өсгий яг ямар шалтгааны улмаас хагарч хуурайшдаг болон түүнийг хэрхэн яаж эмчилж арилгах талаарх ашигтай 6 зөвлөгөөг орчуулан уншигч олон та бүхэндээ хүргэж байна.

№1 Илүүдэл жингээс болдог

Шалтгаан : Учир нь та илүүдэл жинтэй байх үед таны хөлийн өсгийнд маш их хэмжээний даац ирж байгаа гэсэн үг юм. Хэвийн байх ёстой жингээс хэт хүнд жинтэй байх нь хөлний уланд тийм ч сайн биш байдаг. Тиймээс хүний жин нэмэгдэх тусам хүн илүү гадагшаа алхалттай болдог бөгөөд үүнээс шалтгаалаад хөлийн өсгий хагарах нь элбэг тохиолддог.

Хэрхэн эмчлэх вэ : Илүүдэл жингээс үүдэлтэй асуудлыг шийдэх ганц л арга бий. Энэ бол амьдралын хэв маягаа өөрчилж илүү эрүүл хэв маягтай болж жингээ бага багаар эрүүлээр хасах юм шүү дээ.

№2 Витамины дутагдал

Шалтгаан : Мөн бусад нийтлэг шалтгаан бол чухал амин дэм, эрдэс бодис, тэжээллэг бодисууд байхгүй болсноор хүний арьсны үйл ажиллагаа хэвийн бус болж хуурайшиж хагардаг байна.

Хэрхэн эмчлэх вэ : Идэж хэрэглэж байгаа хоол хүнсээ сонгохдоо А, B3, C,E болон OMEGA зэрэг витаминуудыг агуулж байгааг түлхүү сонгох хэрэгтэй.

№3 Буруу гутал өмсдөг

Шалтгаан : Мөн дараагийн нэг нийтлэг шалтгаан бол буруу гутал юм. Яг өөрт таарсан эвтэйхэн гутал өмсдөг хүний хөлийн өсгий тэр бүр хагарч хуурайшаад байдаггүй. Харин үл ялиг барьсан эсвэл жаахан эвгүй гутал өмсдөг хүмүүсийн хөлийн өсгий ихээхэн гэмтэж байдаг. Хамгийн энгийн жишээ гэвэл өндөр өсгийт өмсөхдөө яг таарсан бус үл ялиг барьсныг өмссөнөөр хөлийн өсгий үрэгдэж хагардаг.

Хэрхэн шийдэх вэ : Өөрт тохиромжтой өмсөхөд эвтэйхэн чийг татдаггүй хамгийн эвтэйхэн сонголтыг л хийх нь чухал. Тиймээс биш 100 хувь харагдах байдлаар нь сонгох нь маш буруу шийдвэр юм.

№4 Цэвэршилт

Шалтгаан : Зарим эмэгтэйчүүдийн хувьд цэвэршилт нь тэдний арьс хуурайшиж хагарах шалтгаан болдог. Тиймээс энэ үед эмэгтэй та хэт их сандрах хэрэггүй юм.

Хэрхэн шийдэх вэ : Өсгий дээрх хагарлаас салахын тулд эстрогений тосыг түрхэж хэрэглэж үзээрэй. Хэрэв боломхгүй бол эмчид хандаж үзүүлэх хэрэгтэй.

№5 Хэтэрхий удаан зогсоогоороо байх

Шалтгаан : Олон цагаар зогсоогоороо байх нь маш олон сөрөг талуудтай байдаг. Тэдний нэг нь өсгий хагарах хуурайших шалтгаан юм. Мөн хүн олон цагаар зогсоход арьснаас ялгарч буй тослогийн хэмжээ нэмэгддэг учраас арьс ч мөн давхар гэмтэх нь олон байдаг.

Хэрхэн шийдэх вэ : Аль болох олон цагаар зогсохгүй байх хэрэгтэй. Хэрэв үнэхээр боломж олдохгүй бол дундуур нь дасгал хийж хөлөө амрааж байх хэрэгтэй шүү.

№6 Усанд буруу ордог

Шалтгаан : Хэт халуун усанд олон цагаар орох нь маш буруу зүйл юм. Олон цагаар халуун усанд орох үед хүний биеийн арьснаас ялгардаг тослогийн хэмжээ буурч маш ихээр хуурайшилт үүсдэг. Үүнээс болоод хэл гарын арьс хатаж хагарах тохиолдол ихээхэн гардаг.

Хэрхэн шийдэх вэ : Усанд орохдоо бүлээн усанд орох ёстой буюу хэт халуун усанд орж болохгүй гэсэн үг. Мөн усанд орох хамгийн тохиромжтой хугацаа бол 5 – 10 минут юм.

What's your reaction?

Related Posts

1 of 39

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!