Олны танил

Ганцаараа байх сонголт хийсэн Э.Аминхүслэн өөрийнхөө төлөө зогсолтгүй тэмүүлж байна

Боловсрол телевизээс зохион байгуулсан “Оддын академи” шоунаас төрөн гарсан охидын “The Wasabies” хамтлаг залуусын дунд од болж, хит уран бүтээлээ туурвисаар буй. Телевизээс төрсөн хамтлаг ихэвчлэн маркетингийн үүрэг гүйцэтгэж, шоу дууссаны дараа тарж орхидог. “The Wasabies” хамтлаг мөн адил тус тусын замаа хөөсөн.

Тэгвэл хамтлагийн анхны бүрэлдэхүүнд багтаж байсан Э.Аминхүслэн өдгөө ганц бие ээжийн амьдралаар амьдарч буй. Хамтлагаасаа гарч, хүүгийнхээ ааваас с алах шийдвэр гаргасан тэрээр чөлөөт уран бүтээлч болохоор зогсолтгүй зүтгэж буй аж.

“The wasabies” хамтлагийн дуучин Э.Аминхүслэн хөл хүнд болж, өнгөрсөн зун хүүгэээ Интермэд эмнэлэгт төрүүлсэн. Үе тэнгийн залуутай хөтлөлцөн гүйж, 20 насандаа анхны үрээ угтах болсон хосууд хурим найр хийлгүй гэрлэлтээ батлуулсан юм. Харамсалтай цэл залуухан хос одоо тусдаа амьдарч, Э.Аминхүслэн ганцаараа хүүгээ өсгөж байна. Хүүгээ өсгөхийн зэрэгцээ Э.Аминхүслэн |СУИС-д сурч, ирэх 12 дугаар сарын 4-нд нээлтээ хийх жүжгийн гол дүрд тоглохоор бэлдэж байна.

What's your reaction?

Related Posts

1 of 22

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!