Олны танил

Б.Эрдэнэтуяа: Халамжилж яваарай охидууд минь! Хатан сүйхийнхээ эзэн нь байж Хаан угуйвчаа өнгөлж яваарай

Хайрыг Хайрла….2 (Охид бүсгүйчүүддээ зориулав)

Ханагар сайхан эрчүүдээ Харйлаж яваарай бүсгүйчүүд минь Хайлан зөөлөн сэтгэлээр Халамжилж яваарай охидууд минь Хатан сүйхийнхээ эзэн нь байж Хаан бугуйвчаа өнгөлж яваарай Хайртай түүнийхээ эрдэнэ нь байж Ханашгүй жаргалд умбуулж яваарай Ханатай сайхан өргөөндөө залаад Ханхайх сайхан нөмөрт нь дулаацаад Хаан мэт түүнийгээ дээдлээд Хатан ухаанаар үргэлжид түшээд Хажуу дэргэд нь нар мэт гийгээд Хамтдаа байхдаа цэцэг мэт дэлгэрээд Харах мэлмийд нь дагина мэт гэрэлтээд Халуун зүрхэнд нь гал мэт дүрэлзээд
Хараа бараандаа уужран налайгаад Хан орчлонг аятай туулаарай

Хань дэмэндээ дэвжин дэлгэрээд Хатан дэлхийд мөртэй замнаарай Хатууг зөөллөх билиг ухаанд нь Хайраа дандаа сүлж яваарай Хамгийг бүтээх хүч чадалд нь Халамжаа дандаа дэвсэж яваарай Хатан эмгэдийнх нь элч байж Хар цагааныг таниулж яваарай Харсан тэнгэрийнх нь хүч нь болж Хатан зоригийг нь хурцалж яваарай Хан сэтгэлийнх нь аялгуу байж Хайраар дандаа эгшиглэж яваарай

Хас зүрхнийх нь хөг нь байж Харцаараа дандаа уярааж яваарай Харсан зүгт нь гэрэл тусгаад Харайж дүүлэх хүчийг өгөөрэй Хайхарч үгийг нь бүтэн сонсоод Хамжиж түүнийгээ ямагт дэмнээрэй Хүссэн үйлст нь итгэл бөхлөөд Хүлээс бүхнээс нь салгаад өгөөрэй Хүн чанарт нь чансаа нэмээд Хүч бярыг нь амтлуулаад өгөөрэй Хардаж сэрдэхдээ тунг нь тааруулаад Хамгаалах сэтгэлээр залж яваарай

Харамлаж чамайг бусдаас нуухад нь Хайлсан сэтгэлээ илэрхийлж яваарай Харилцажтүннтэйгээ бүхээ зөвлөөд Хамтдаа бүхнийг төлөвлөж байгаарай Ханар цээжинд нь эрхлэн нялхраад Ханийн тэнгэрт талархаж яваарай

Хайрын мөн чанарыг ухаж таниад Хатуужил тэвчээрийг оршоож хайрлаарай Хартай цагаантай амьдралын нугачаанд Хайртай түүнийгээ аргадаж яваарай Хазаар цулбуурыг нь зөвтэй тааруулаад Ханилсан заяагаа баттай манаарай Хаан жолоог нь бүтэн атгуулаад Халдашгүй амьдралдаа дүүрэн жаргаарай

What's your reaction?

Related Posts

1 of 22

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!