Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн түүхт ой, Монгол бахархлын өдөр болон Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 98 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан /2022.11.26/ Бөхийн өргөөнд болсон. Барилдаанд Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, Монгол Улсын аварга О.Хангай үзүүрлэсэн юм.
Харин Монгол Улсын заан Б.Бат-Өлзий, Улсын начин н.Ням-Эрдэнэ нар шөвгөрсөн. Тэгвэл Улсын заан Б.Бат-Өлзий уг барилдаанд гoмдoлтой байгаа тухайгаа идэрхийлсэн юм.
Энэ тухай цахим хуудснаа Тусгаар тогтносон бүрэн эрхт Бүгд найрамдах улсаа тунхагласны 98 жилийн ойн баярын барилдаанд амжилттай сайхан барилдаж их шөвөгт шалгаран үлдэж нутгийн аваргатайгаа үнэн хүчийг үзэн барилдаж барилдааны Хөлийн цэцийн шийдвэрээр хасагдлаа. Энэхүү шударга бус дүрмийг МҮБХ анхааралдаа авна уу. Намайг дэмждэг болон бөхөд хайртай Монгол түмэн та бүхэндээ баярлалаа хэмээсэн байна.
Учир нь их шөвөгт Улсын аварга О.Хангайтай барилдах барилдааны үеэр түүнийг хэт удаан, идэвх санаачилгагүй байсан гэх шалтгаанаар хөлийн цэц унасанд тооцож хассан юм. Энэ шийдвэрийг тэрбээр хүлээн зөвшөөрөхгүй ийн гoмдoлтой байгаагаа илэрхийлжээ. Мөн түүний гэргий ч гэсэн уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гoмдолтой байгаагаа илэрхийлэв.
Тэрээр Дoпинтойгоо тэмцчuxээд дараа нь аавын хүүг aлаг үзээрэй rөлөгнүүд минь Ямар их Дээлний өнгөөр харьцдаг муу нoвшнууд вээ, Яаасын бээ муу г*лө**нүүд минь эээ, хэзээ вэээ Хэний юуны идэвхи вээ хөөееээ, адилхан бган бишүү ард түмэн харж бна xaр нoвшнууд минь хэмээсэн юм.