Энэ бүсгүй бол нэгэн цагт Жигүүр гранд-ын Д.Баттөрийн хамаг байдгаа барьж, сэтгэлийн жолоо алдарч явсан А.Онон хэмээх хоёрдогч гэргий нь юм. Алдарт эхийн одонгоо Ерөнхийлөгчөөс гардан авч, нижгэр найр хийж байсан нь саяхан.
Монголын хамгийн үнэтэй гэгддэг Баатарван амралтын газрыг нөхрөөсөө бэлгэнд авч эзэн нь болсон. Баян нөхөртэй брэндээр гоёдог А.Онон хатагтай охидоо өөрөө гардан өсгөдөг аж. Охид нь томорч гараас гарч байгаа учир тансаг амьдралтай Онон хатагтай алжаалаа тайлан гадна дотноор аялах болсон.
Дөрвөн хүүхдийн ээж Онон Жигүүр гранд-ын Баттөрийн том охин Б.Уянгаас насаар дүү гэлцдэг бөгөөд тэрбээр 41 настай аж. Том охин Б.Уянга нь Камертон-ы Ган-Эрдэнийн эхнэр гэхээр энэ яриа ортой ч байж магадгүй. Жигүүр гранд-ын Баттөр 40 шахсан үедээ Ононд дурлаж, байдгаа барьж гүйж, анхны байшингаасаа байр бэлэглэсэн гэдэг. Онон нийслэл, Баатарван амралтын газар хоёрын хооронд Жигүүр гранд-ын логотой нисдэг тэргээр очиж ажлаа шалгадаг гэнэ.
Сүүлийн үед өөрийн бие галбиртаа анхаарах болсон тэрбээр сошиал орчинд өөрийнхөө xaгас нvцгэн зyргаар олны анхаарлыг татаад авав. Ямартай ч өөрөөсөө ахимаг насны нөхөртэй тэрбээр өөрийн гадаад төрх болон бие гaлбиртаа сэтгэл хангалуун явдаг бололтой. Тиймдээ ч иймэрхүү зургаа цахим орчиндоо зоригтой хийсэн болов уу.