Сонин хачин

АТҮТ: Жолооч нь “Би сайдын хүү” гэж орилсон машин ААН дээр бүртгэлтэй, 310 мянгын торгуультай

Сошиал орчинд нэгэн орон сууцны хотхон дотор согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай хоёр хүн автомашин жолоодож буй бичлэг түгээд байна. Жолооч нь “Би сайдын хүүхэд шүү” хэмээн чангаар хэлж байгаа нь бичлэгт буун үлдсэн юм.

Төрийн өндөр албан тушаал хашдаг хүний хүүхэд ийм харилцаа, хандлагаас үүдэн дүрэм, журмыг зөрчиж, бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл үүсгэсэн бол ихээхэн шүүмжлүүштэй. Энэ үүднээс тухайн автомашины түүх АТҮТ-ийн бүртгэлээс нягталж үзлээ.

7667 УБУ улсын дугаартай авто машин нь:

  • 2019 онд иргэн Ц.А-гийн нэр дээр
  • 2020 онд А хэмээх ААН-ийн нэр дээр
  • Мөн онд иргэн Ж.Ж-гийн нэр дээр
  • Мөн онд И хэмээх ААН-ийн нэр дээр шилжжээ. Одоо хамгийн сүүлд дурдсан ААН-ийн нэр дээр бүртгэлтэй хэвээр байгаа юм.

Мөн 2019 онд татвараа төлсөн ч 2020, 2021, 2022 онд огт татвараа төлөөгүй байна. 570 мянган төгрөгийн торгуулиа төлсөн ч 310 мянга нь төлөөгүй хэвээр үлджээ.

Мэдээллийн эх сурвалж: Eguur.mn

What's your reaction?

Related Posts

1 of 5

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!