Олны танил

О.Оюунцэцэг: За больж үз! Хэн сайн шантааж хийж, орилсон нь төсөл авдаг юм уу? Сумьяабазараа!!!

Оогий брендийг үүсгэгч О.Оюунцэцэг Сэлбэ голын төслийн талаар ийнхүү шүүмжилжээ. Тэрээр хэлэхдээ:

За больж үз! Мэргэжлийн хүмүүсээр нь төслөө удирдуулдаггүй юм уу? Хэн сайн шантааж хийж, хэн сайн сошиалд орилсон нь төсөл авдаг, иддэг, урагшилдаг жишиг та нар тогтоож байгаа бол энгийн иргэд юу хийж бас чаддаг гэдгийг бидэн шиг хүмүүс ”удирдаад” бас харуулж болно Долгорсүрэнгийн Сумъяабазар !!! Одоо энэ $60 сая долларын өрийг хэн төлөх үү? Татвар төлдөг бид нар төлнө тээ?

Та нар цалин тавьдаг, татвар төлдөг бизнесийнхнийгээ үргэлж “данс хаана” гэж хааж боодог! Тэгвэл бизнес хийхгүй шантааж хийж амьдарвал толгой өвдөхгүй, биед амар юм биш үү???

Ийм их мөнгийг зээлэн барин голын эрэг тохижуулна гэдэг ямар но*шынх нь толгойд ордог байна аа? Улс орон чинь 0 зогсолт хийлээ – замын түгжрэлээ шийдээч ээ!!! 1,5хан сая хүн амтай хот шдээ!!! Хэдэн зуун сая биш! Эдийн засаг чинь сүйрч байна! Бизнесийнхэн чинь нуруундаа тээх боломжгүй болж байна! Та нар мэргэжлийн хүмүүсээр нь ажлыг нь хийлгээч! Менежментийн алдаагаа зас! гэжээ.

 

What's your reaction?

Related Posts

1 of 22

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!