Олны танил

Фитнесийнхээ төлөө нөхрөөсөө өрх тусгаарласан Анухай

Олны танил бүсгүйчүүдийн гоолиг биеийг амлан авч түүнийхээ төлөө шаргуй хөдөлмөрлөж яваа бүсгүй бол Анухай билээ. Фитнесс модель Анужингийн хувьд хоёр дахь удаагийн Анухайн фитнесс шоугаа эхлүүлсэн ч оролцогч Жавзмаа нь жирэмсэн болж шоугаа үргэлжлүүлэх боломжгүй болсон. Анухай багш ээж хүнийхээ хувьд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн.

Тэрээр фитнесдээ хайртай бүсгүй, амьдралаа спортоор сольсон гэдгээ ч нуусангүй. Дэлхийн хошой аварга, фитнесс модель Анухай буюу Анужин ганц бие ээж болоод багагүй хугацааг өнгөрүүлээд байгаа билээ. Үүнийгээ нууцалдаг байсан ч удалгүй дэлгэсэн. Тэрээр энэ тухайгаа:

Хүмүүс намайг ганц бие ээж гэж мэддэггүй. Гурав гаран жил нуусаар ирлээ. Гэхдээ эмэгтэй хүн хэн нэгэн эрэгтэйд харьяалагдсанаараа амжилттай байна гэж байдаггүй юм байна лээ. Анх нөхрөөсөө салахад одоо яанаа гэсэн бодол л төрж байлаа. Гэхдээ нэг жилийн дараа дахин Дэлхийн хошой аварга болж маш олон боломжууд миний гарт байгааг ойлгосон юм. Би шар хүүгийнхээ төлөө бүхнийг хийнэ.

Би ганц бие ээж байгаадаа маш сэтгэл хангалуун байгаа. Залуу эмэгтэйчүүд хайран залуу насаа нэг эрэгтэйд хардуулж, хамаг хүсэл мөрөөдлөө хаячихаад хэн нэг эрэгтэйн хүүхэлдэй шиг амьдрах бол хайран амьдрал.

Манай хүүгийн аав бид хоёр одоо маш сайн найзууд. Саллаа гээд бие биедээ хүндэтгэлгүй харьцаж, хүүхэдтэй нь уулзуулахгүй гэдэг зүйл бол хоцрогдсон. Нэгэн цагт бие биеэ хайрлаж л явсан юм чинь гараад ирсэн хүүхдийнхээ төлөө хоёр талаас нь сайн хайрлаж өсгөх хэрэгтэй гэж боддог.

Эмэгтэй хүн эхэлтлээ их уддаг. Нэг зориг шулуудвал ухардаггүй. Эрэгтэй эмэгтэй гэлтгүй муу хань ижилтэй байвал хүнийг дотроос нь иддэг. Үнэхээр тэр хүн таныг ойлгохгүй бол ганцаараа явсан нь дээр.

Би бэлэн байгаагүй байсан байна лээ. Өөрийгөө ч олоогүй, таниагүй байхдаа хүнтэй суучихсан. Гэрлэлт гэдэг зүйлд бэлэн биш сэтгэлийн хөдлөлөөр хандсан гэх юм уу. Залуу байгаа дээрээ би хийх дуртай зүйлээ хийж, зорьсон зорилгодоо хүрээд явах маань дээр санагдсан. Би буруу цаг хугацаандаа хүнтэй суусан нь алдаа. Түүнээс биш хүн нь алдаа байгаагүй ээ.

 

What's your reaction?

Related Posts

1 of 22

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!