Зөвлөгөө

Уламжлалтын эмч хадаасан цэцгийг ашиглан ингэж эрүүл мэндэдээ анхаархыг зөвлөж байна!

Хадаасан цэцэг нь хоолны зориулалтаар өргөн хэрэглэгддэг бөгөөд сайхан үнэр, амт өгдөг. Гэхдээ түүнийг ашиглах илүү их боломж байна!

Энэ нь бидний биед шаардлагатай тэжээллэг бодис, чухал тосоор баялаг юм. Хадаасан цэцэг нь дараах шинж чанартай байдаг: ариутгах, эмчлэх, мөөгөнцрийн эсрэг, бактерийн эсрэг, антиоксидант, үрэвслийн эсрэг гэх мэт.

Хадаасан цэцгийг дараах үед хэрэглэж болно:

  • Өвдөлт намдаах, ариутгах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул шүд, арьсны өвчин, хоолойн өвдөлтийг намдаадаг. Үүгээр арьсны халдвар, түлэгдэл, шархыг эмчилж болно.
  • Цусыг хоргүйжүүлж, цусны эргэлтийг сайжруулж, дархлааг идэвхжүүлдэг.
  • Хоолойн салстыг цэвэрлэнэ.
  • Бодисын солилцоог хурдасгадаг тул өөх тосыг хурдан шатаахад хүргэдэг.
  • Хоол боловсруулалтыг сайжруулна. Тэрээр өтгөн хаталтын эсрэг тэмцэж, гэдэс дотор муухайрах, тааламжгүй болох үед тусалдаг.
  • Үүний тосоор иллэг хийснээр булчингийн цочрол, таталтыг арилгана.
  • Амны хөндийн бактерийн эсрэг үйлчилгээтэй, сайн ариутгагч бодис бөгөөд амнаас гарах эвгүй үнэрийг арилгахад тусална.
  • Бамбай булчирхайн үүйл ажиллагааг сайжруулна.
  • Холестерины түвшинг хянана.
  • Бид танд үүний үр ашгийг мэдрэхийн тулд хэрхэн хэрэглэх талаар мэдээлэл өгье.

Хадаасан цэцгийн ханд бэлтгэх.

Үүгээр хоолой амаа зайлах, дотор эрхтэний хувьд ууж хэрэглэж болно. Мөн бэлэг эрхтэний загтанааг арилгах зорилгоор өглөө, орой угаалга үйлдэж болно.

1 литр ус буцалгаад 1 цайны халбага нунтаг хадаасан цэцэг нэмээд дахин 10 минут зөөлөн гал дээр буцалгана. Галаас аваад тагласан хэвээр бүрэн хөргөнө. Хандыг шүүж аваад өдөрт 3-аас илүүгүй аягыг ууна.

Хадаасан цэцгийн тос бэлтгэх.

Үүнийг мөөгөнцөр, шарх, шавж хазсан хэсэг зэрэгт гадуур түрхэж хэрэглэнэ.

Тосыг бэлтгэхийн тулд 30 г хадаасан цэцгийг 200 мл оливийн тос эсвэл наранцэцгийн тостой хольж, жигнүүр дээр бага дулаанаар нэг цагийн турш халаана. Хөргөсний дараа тосыг шүүж аваад шилэн саванд хадгална.

Анхааруулга: хадаасан цэцэг нь жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд, 6-аас доош насны хүүхдүүд, хоол боловсруулах эрхтний эмгэг, мэдрэлийн өвчтэй хүмүүст эсрэг заалттай байдаг.

ДЭЭРХ ЗӨВЛӨГӨӨГ ДАГАХААС ӨМНӨ МЭРГЭЖЛИЙН ХҮНЭЭС ЗААВАЛ ЗӨВЛӨГӨӨ АВААРАЙ. МӨН ХАРШЛАХ ЗҮЙЛ БАЙВАЛ ХИЙЖ БОЛОХГҮЙГ АНХААРААРАЙ.

What's your reaction?

Related Posts

1 of 39

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!