Зөвлөгөө

Цусны даралт ихсэх, толгой өвдөхөд хэрэглэх хамгийн хялбар арга. Дахиж таны толгой өвдөж, дарат ихсэхгүй гэдэгт итгэлтэй байна!

Өнөөдөр та нарт толгойн өвчнөөс ангижрах туршлагаасаа хуваалцмаар байна. Нэгэн цагт миний даралт үргэлж ихэсдэг, тархины судасны спазм хэлбэрээр шаналж байсан. Энэ нь намайг маш тухгүй, идэхигүй болгохоос гадна үргэлж дотор муухайрах, бөөлжих шалтгаан болдог.

Эмийн сангийн нэг ч бүтээгдэхүүн надад тус болоогүй, эсвэл тэдгээрийг байнгын их тунгаар хэрэглэх шаардлагатай байсан. Харин би ардын эмчилгээг туршиж үзхээр шийдсэн юм. Учир нь хүчтэй эмнүүдээс хараат болохгүйн тулд байж болох бүх аргыг туршихад би бэлэн байсан.

Нэг хүн надад давсны уусмалаар эмчлэхийг зөвлөж байсан. Тэр үед нь би утгагүй зүйл гэж үзээд нэг их ач холбогдол өгөөгүй. Гэхдээ аргаа бараад туршиж үзхээр шийдсэн юм. Би танд батлан хэлье, энэ нь амжилттай болсон!

Жор нь маш хялбар, танд дараах зүйлс хэрэгтэй:

  • 250 мл буцалсан ус,
  • 2 цайны халбага давс,
  • өргөн самбай даавуу /маарль/

Усаа 60-70 градусын халуун байхад давсаа хийж орхино. Энэ хооронд дух, чих, толгойны ар талыг бүлээн усаар угаана. Самбай даавууг /маарль/ духны өргөн болон толгойн тойрогт тааруулж 8 давхарлана. Бэлдсэн самбай даавууг хөрсөн давсны уусмалдаа норгож толгойгоо орооно.

Ингээд өвчин намдах хүртэл боолтыг хөвөн алчуур эсвэл даавуугаар шахаж толгой дээрээ бариарай.

Миний өвчин бараг тэр даруй алга болсон, гэхдээ би өвчин намдсан ч гэсэн хоёр цаг хадгалсан. Ерөнхийдөө амралтын өдөр гэртээ өнжихөөр бол боолтыг 15 цаг хүртэл байлгаж болно.

Хамгийн сонирхолтой зүйл бол ийм энгийн арга нь даралтыг хэвийн болгож, толгойн өвчинг үүрд арилгах явдал юм. Тиймээс би энэ аргыг олон хүмүүст зөвлөмөөр байна. Та харамсахгүй гэдэгт итгэлтэй байна! Тиймээс хадгалж аваад, найзуудтайгаа хуваалцаарай.

Дээрх зөвлөгөөг хэрэглэхийн өмнө мэргэжлийн хүнээс заавал зөвлөгөө аваарай. Харшлах зүйл байвал хэрэглэж болохгүйг анхаараарай.

What's your reaction?

Related Posts

1 of 27

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!