Олны танил

Цагтаа эх орноо төлөөлж явсан “мисс” Г.Эрдэнэчимэг ба түүний залуу нас

Анх урлагт “Шуранхай” хамтлагийн уртын дуучин Гантөгсийн Эрдэнэчимэг хэмээн хөл тавьж олны танил болсон. Үеийн хоёр дууч бүсгүйчүүдтэйгээ нийлж хоёр бие даасан тайлан тоглолтоо хийж олныг уртын дуу руу хошууруулж чадсан авьяаслаг бүсгүй.

Тэрбээр МУГЖ С.Жавхлантай ханилсан гэдгийг олон хүмүүс мэдэж байгаа билээ. Оюутан байхдаа “Mister & Miss Mongolia 2007” тэмцээний үндэсний ялагч, нөхөрсөг мисс болж Филиппин улсад зохиогдсон “Олон улсын мисс, мистер” тэмцээнд оролцон уянгат сайхан уртын дуу, Монгол бүжгээрээ гадны улсыг алмайруулж “Авъяаслаг мисс”-ийн шагналыг эх орондоо авчирч байсан мисс.

Дуулахаас гадна түүний нэгэн авьяас нь үйлэнд уран нэгэн. Тиймдээ ч эр нөхөр, бяцхан охидынхоо хувцсыг урлан өөрийн гангараагаа шагладаг үйлч сайхан монгол эмэгтэй. Энэ удаад түүний мисс болж байсан үеийн зургийг дэлгэж байна.

What's your reaction?

Related Posts

1 of 18

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!