Зөвлөгөө

Хадаг, сархад хоёрыг хадгалж чадвал Айлд эд хөрөнгө тогтдог учир нь …

Монголчууд идээний дээдийг архи хэмээн дээдлэн таван зүйл хадаг, архийг хадгалваас буян хишиг тогтоно гэж бишрэн дээдэлж, хамгийн эрхэм хүндээ өргөн барьдаг заншилтай ард түмэн. Гэтэл өнөөгийн Монголчууд энэ сайхан ёсыг хөл дороо гишгэж зам дагуух гэрлийн шон, гүүр, хашаа, хаалганы бариул, гэрийн бүслүүрт хэрэглэх болсноос бид ёс заншлаа хэр сайн мэддэг, өвөг дээдсээ хэрхэн хүндэлдэг нь харагдаж байна.

Хадаг нь найман тахилт, самбаа, Доржвандан, Ишваанжил, Аюуш гэсэн өөр өөр нэртэй, өнгө нь мөн өөр өөр утга билэгддэг.

Ногоон хадаг газрыг болон лус савдаг, уул ус тахих, газар хөндөх, үйлс дэлгэрүүлэхэд. Улаан хадаг нь айл гэрийн гал голомтын билэгдэл. Шар хадаг багш шавийн билэгдэл зөвхөн өөрийн багш болон эрхэм дээд лам хувраг, хувилгаадад хүндэтгэл үзүүлэхэд барьж, буян дэлгэрүүлэхэд хэрэглэнэ. Цагаан хадаг нь эх хүний ариун уураг, сүү болон сайхан сэтгэлийг билэгдэнэ. Өөрийн ээж болон эх барьсан ээж, өсгөн хүмүүжүүлсэн хүнд хүндэтгэл үзүүлж барина. Хөх хадаг нь дэлхийн дээвэр мөнх тэнгэрийг билэгдэхээс гадна бүх дэлгэрүүлэх үйлд хэрэглэнэ.

Хадгийг угаах, индүүдэх, аливаа зүйлд алчуур болгож зохисгүй хандваас таны буян барагдаж, үйлс хазайж амарлингуй бус сэтгэл болон тэгш заяа тавилан үгүй болно. Хадгийг хадгалахдаа аргамж сур, усгүй хар архины хамт хадгална. Аргамж сур нь малын заяа буяныг тогтооно, харин архи нь бусад бүх юмыг тогтооно гэсэн санааг агуулдаг.

Монголчууд эрт дээр үеэс хадаг, архи хоёрыг насан туршдаа хадгалж чадвал тэр айлд эд хөрөнгө, мөнгө төгрөг тогтон улмаар өсч арвижин аз жаргалтай сайн сайхан амьдрана гэж үздэг байжээ.

What's your reaction?

Related Posts

1 of 39

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!