ДАЛАЙ БАГШИЙН СУРГААЛ: Энэ насаа сайхан өнгөрөөх хэрэгтэй. Үүний тулд сэтгэлээ амар амгалан байлгах нь чухал.
Оюун санаа бол хүний биеийн дархлааны системтэй адилхан. Оюун санаа эрүүл байх юм бол ямар нэгэн муу муухай бодол орж ирсэн ч гэсэн буцаагаад л гарчихна.
Ямар нэгэн хорон муу үг сонсох юм бол нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргаж бай. Сэтгэлдээ битгий хадгал. Сэтгэлдээ хадгалаад байвал санаа чинь улам л түгших болно. Тэгээд сэтгэлээр унана, уурлана. Улмаар буруу үйлдэл хийнэ. Түүний үр дүнд зовлон л ирнэ шүү дээ…
Амьдралдаа ямар утга учир оноох нь бидний өөрсдийн ухамсраас хамаарна. Үнэ цэнэгүй шавар шороо чин сэтгэлт, авъяаслаг уран бүтээлчийн гарт ороод үнэлж баршгүй урлагийн бүтээл болж хувирдаг. Түүнчлэн энэ амьдарч буй ертөнцөө бид голж гоншигноод хэрэггүй. Өөрт буй оршихуйн өгөгдөл бүхэнд хүндэтгэлтэй хандаж, утга учрыг дотоод гүнээсээ олж, эгэл амьдралаасаа бурханлаг сайхныг бүтээх уран бүтээлч болж болох биш үү. Үүнийг л чин зоригт бодьсадын замнал гэнэ.