Олны танил

В.Баттулга, Б.Дуулим нар цөөхөн хүн ирлээ гэж үзэгчдээ үл хүндэтгэн тоглолтоо цуцалжээ

Дуучин В.Баттулга охин Б.Дуулимын хамтаар Дундговь аймгийн Дэрэн суманд 12 сарын 1-ны орой 19 цагт тоглолтоо хийхээр зарласан. Гэсэн ч 70 хүн цугларлаа хэмээн тоглолтоо хийгээгүйд иргэд сэтгэл дундуур үлдсэн талаараа цахим сүлжээгээр нийтлэх болжээ.

Түүнчлэн, “Өмнө нь гэр бүлээрээ тоглолтоор ирээд шимтгэл төлөхгүй гэж маргаан дэгдээж, соёлын төвийн хаалгыг эвдэж байсан, удаад нь ирээд хүнтэй уулзаад гарах гэсэн хүнээс төлбөр нэхээд зодоон болж байлаа. Харин энэ удаа… За дараа битгий ирээрэй, урлагийн бурхад төрсөн тайз шүү.” хэмээн иргэд сэтгэгдлээ үлдээсэн байна.

Үүнээс харахад удаа дараа Дундговьчуудын дургүйцлийг хүргэж байгаа бололтойдог шүү. Урлагийн, олны танил хүмүүсийг юуны тулд олон түмэн харж байгаа билээ дээ. Тэр хэрээрээ ёс жудагтай, соёл боловсролтой, бусаддаа үлгэр жишээ болох ёстой баймаар юм. Олон хүн харж байгаа шүү дээ…

What's your reaction?

Related Posts

1 of 18

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!