Реппер Ц.Мөнхбаяр буюу Seryoja нь анх 2006 оноос эхлэн АНУ-д суралцахын хажуугаар уран бүтээлээ туурвиж эхэлсэн түүхтэй. Тэр цагаас нь хойш үнэнчээр сонсож, дэмжиж ирсэн олон сонсогчидтой байсан гэвэл нийцтэй. Харин одоо цагт сонсогчид нь нэмэгдсээр хамгийн эрэлттэй уран бүтээлчдийн нэг болоод буй.
Тэгвэл охид бүсгүйчүүдийн зүрхийг шapxлуулагч Seryoja нь Тpaнсжeндeр Солонготой нэр холбогдоод байна. Тодруулбал, Зариг.мн сайтаас эрхлэн бэлтгэдэг “ХОЁР ТАЛ” ярилцлагын үеээр Солонго: “Seryoja-г тухайн үед дуучин гэж мэдээгүй байсан” хэмээн дурдсан нь Солонго, Seryoja нар амрагийн холбоотой юу? гэх асуулт нийгэмд үлдээд байна. Тэгвэл уг асуудалд Солонго ийнхүү ярив.
Тэрбээр: Entertainment зүйлийг Entertainment чигээр нь үлдээхийг хүсье. 2012 онд Серёжаг дуулдаг гэж мэдээгүй байсан. Ер нь надтай нэр холбогдсон бүх хүмүүс өдгөө маш сайхан амьдралтай яваа шүү. Надтай холбоотой байсан нь хэнд үр өгөөжөө өгч байгааг бодох хэрэгтэй гэж бодож байна. Надтай холбоотой байсан эрчүүдийн нэр хүнд нь газрын гaваар орсон гэж бодож байвал өдийд энэ хүмүүс ингэж олон нийтэд танигдаж ажил бизнес урлаг соёлын хувьд амжилттай явна гэж үү гэв.