“Хайрын тэнгэр диваажин”, “Байна уу”, “Хайрлаж болох уу”, “Тэмүүлэн амьдарна” зэрэг уран бүтээлээ хамтын уран бүтээлээ эхэлсэн сонин хоршил бол жүжигчин Л.Сөрөлт, дуучин А.Түмэн-Өлзий нар юм.
Тэд хэд хоногийн өмнө өмнө өөрсдийн сошиал хаягт “Санаандгүй” дууны үгнээс оруулж байсанг гярхай үзэгчид анхаарч байсан билээ. Тэд ямартай ч уг дууг шинэчлэн дуулах гэж байгаагаа ийнхүү зарласан юм.
Харин тэд Эстрадын домог, “Харш” хамтлагийн дуучин МУГЖ С.Баасандоржийн дуулсан Энхтүвшингийн үг, ая “Сэтгэлийн үг” дууг хамтран шинэчлэн дуулсанаа өөрийн сошиал хаягаар хүргэлээ. Хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарласан Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нарын шинэ хамтрал хуучны дуу байжээ.