Олны танил

Топ модель Пүрэвсүрэнгийн үзэсгэлэнт охины халуухан төрх

Жүжигчин, топ модель Д.Пүрэвсүрэн бол өнөө үеийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэрбээр өв тэгш царай зүс, эрүүл зөв амьдралын хэв маягаараа олон нийтийг байлдан дагуулж, маш олон хүнд сайн үлгэр дуурайлал үзүүлж яваа. Анхны нөхрөөсөө салсанаасаа хойш М.Мөнхжин охиноо ганцаараа өсгөж явсаар амьдралын түшиг тулгуур болсон заяаны ханьтайгаа учраад өнөр өтгөн айл болсон гэдэг. Түүний том охин өдгөө ээжтэйгээ тун чиг адилхан болжээ.

Топ модель Пүрэвсүрэн охиныхоо эцгийн хайрыг орлож, эхийн хайрыг хоёр дахин мэдрүүлж, ёстой л хайран дунд бөмбөрүүлэн өсгөсөн. Охиныхоо бүхий л зүйлд анхаарлаа хандуулдаг тэрээр боловсролын тал дээр ч маш сайн анхаардаг гэнэ.

Охиноо ахлах сургуулиа төгсдөг жил Пүрэвсүрэн “Таван настай анх бага сургуульд орж байсан. Тэр цагаас хойш 13 жил нүд ирмэх зуур өнгөрчээ. Миний ухаантай, хариуцлагатай, сайн охин. Чамдаа амьдралын их далайд олон зүйл сурч мэдэхэд нь амжилт хүсэж, аз жаргалыг ерөөе. Ээж нь үргэлж чиний талд зогсох болно” хэмээн бичжээ.

М.Мөнхжин өнгөрсөн жил Лондонгийн их сургуульд суралцахаар очоод байгаа билээ. Мөнхжин ээжийнхээ гоо үзэсгэлэнг дуурайхаас гадна басхүү урлагийн авьяастай нэгэн. Цчир нь өөрийн цахим хуудсанаа бүжиглэж байгаа бичлэгээ оруулан олон дагагчтай болоод амжсан. Тэгвэл олны хараанд өртөх топын охин саяхан цахим хуудсандаа халуунхан зургаа оруулан олны анхаарлыг өөртөө татаад амжжээ.

What's your reaction?

Related Posts

1 of 22

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!