Зөвлөгөө

Толгой эргэх, хүзүү хөших, даралт хэлбэлзэх үед эдгээр дасгалыг хийгээрэй! 5 минутын дараа нүд онгойх шиг л болно

Эдгээр дасгалууд нь хүзүүний булчинг сулруулж, цусны даралтыг хэвийн болгоход тусална. Өөртөө анхаарал тавихад танд өдөрт 5 минут шаардлагатай болно.

Хамгийн чухал нь зааврын дагуу, тогтмол хийж байх хэрэгтэй. Энэ нь зөвхөн хүзүүний булчинг төдийгүй нурууны дээд хэсгийг тайвшруулж, улмаар толгойн цусны эргэлтийг сайжруулах болно. Гэнэт толгой эргэж, хүзүү хөшихөд би энэ дасгалыг хийж эхэлсэн.

Тааламжгүй шинж тэмдэг ул мөргүй алга болох нь ямар гайхалтай байсан гээч! Одоо би энэ жижиг дасгалыг өдөр бүр өглөө сэрээд хийдэг болсон. Та ч гэсэн оролдоод үзээрэй!

№1 Босч зогсоод, гараа доош шулуун байлгана. Мөрөө аль болох өндөрт өргө. Үүний дараа мөрөө арагш доошлуулаарай. Хойшоо тойрог маягаар. Тэгээд дахин мөрөө өргөж, арагш доошлуулна. Энэ маягаар үүнийг 25 удаа хий.

№2 Одоо өмнөх дасгалыг урагш доошлуулах зарчимаар хийнэ. Үүнийг мөн л 25 удаа хийнэ. Нийлээлүүд тайлбарлахад мөрөө урагш болон арагш эргүүлэх маягаар тал тус бүрт 25 удаа хийх юм.

№3 Эрүүгээ цээжин дээрээ наана уу. 5секунд бариад, толгойгоо хойш гудийлгэнэ. Энэ байрлалдаа мөн л 5 секунд болно. Үүнийг 12 удаа давт.

№4 Дээрхийн адил эрүүгээ цээжиндээ наана. Үүнээс баруун тал руугаа аль чадхаараа хазайлган аажмаар толгойгоо эргүүлж эхний байрлалдаа ирнэ. Хоёр чиглэлд 6, 6 удаа давтан хий.

Эдгээр дасгалууд үнэхээр тусалдаг. Ядаж гурван удаа хийгээд үзээрэй. Дасгал хийх үедээ яарах хэрэггүй, огцом хөдлөхгүй, жигд амьсгал. Хэрэгжүүлэх нь тийм ч хэцүү биш, үүний ачаар та хүзүү хөших, толгой эргэх өвчнөөс ангижирч, цусны даралт ихсэх, намдах зэргийг хэвийн болгох боломжтой болно!

ХЭРЭГЛЭХЭЭС ӨМНӨ МЭРГЭЖЛИЙН ХҮНЭЭС ЗААВАЛ ЗӨВЛӨГӨӨ АВНА УУ. МӨН ХАРШЛАХ ЗҮЙЛ БАЙВАЛ ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙГ АНХААРААРАЙ.

What's your reaction?

Related Posts

1 of 39

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!