Ходоодны үрэвсэл, цочрол, өвдөлт, дотор муухайрах, түлэгдэх мэдрэмж, хоолны дуршил буурах … Гастрит буюу ходоодны хүчил ихдэх нь олон таагүй шинж тэмдгүүдтэй байдаг! Та эмчийн зөвлөмжийг дагаж мөрдөхөөс гадна нөхөн сэргээх явцыг хурдасгахын тулд энгийн байгалийн гаралтай эмийг ашиглаж болно.
Эдгээр нь бэлтгэхэд хялбар, хямд, үр дүнтэй жор бөгөөд үргэлж сайн үр дүн өгдөг. Мөн таны зовиур хэт хүндрээгүй бол аль болох хүчтэй антибиотик уулгүй байгалийн гаралтай зүйлээр эмчлэх нь илүү дээр гэдгийг санарай!
Яншуйн ундаа
Яншуйд суурилсан эмчилгээ нь гастрит өвчний үед маш үр дүнтэй байдаг. Энэ бол энгийн бөгөөд уламжлалт арга бөгөөд ходоодонд таагүй мэдрэмж төрж байвал үүнийг заавал туршиж үзэх хэрэгтэй. Яншуй нь A, B, C, E, K витамины байгалийн эх үүсвэр юм. Энэ нь хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулах үйлчилгээтэй, маш сайн шээс хөөх эм юм. Ходоодоны өвдөлтийг тайвшруулж, үрэвсэл, хүчил ялгаруулалтыг арилгана.
Нэг литр халуун усанд 180 гр яншуй хийж хоёр цаг байлгана. Энэ хугацаанаас хойш усыг шүүж, тагтай шилэн саванд хийж харанхуй газар өрөөний температурт хадгална. Энэ эмийг өдрийн турш ууж дуусгана.
Цагаан будааны ус
Цагаан будааны ус бол ходоодны үрэвслийг арилгах өөр нэг уламжлалт арга юм. Энэ нь үрэвсэл, өвчин намдаах, хий гарах, гэдэс дотор эвгүйрхэх мэдрэмжийг бууруулдаг гэж та өмнө нь сонссон байх. Цагаан будааны ус нь эрдэс, амин дэмээр баялаг гэдгийг мартаж болохгүй.
Нэг литр ус буцалсан халуун усанд 200 гр будаа нэмнэ. Үүнийг өрөөний температурт байлагх ба мөн л нэг өдөрт бага багаар ууж дуусгана. Огт хэцүү биш үү?
Лууван ба цоохор майлзны шүүс
Эдгээр хоёр гайхалтай ногооны нууцыг та мэдэх үү? Лууван ба цоохор майлз нь үрэвслийн эсрэг маш сайн үйлчилгээтэй. Олон төрлийн эрдэс бодис, витамин агуулдаг тул ходоодны хананд түлэгдэх мэдрэмжийг бууруулна. Хэрэв та өмнө нь гастрит өвчнөөр шаналж байсан бол хоолны дуршилгүй болох, дотор муухайрах, сульдах мэдрэмжийг мэдэх байх. Энэхүү байгалийн жүүс нь сайн тоник болно. Түүний бүх шинж чанарыг ашиглахын тулд дараах алхмуудыг дагана уу.
Хоёр ширхэг лууван, хоёр ширхэг цоохор майлзны ишийг ав. Тэднийг сайтар цэвэрлээд нэг аяга устай хольж миксерт хийнэ. Үдийн хоол эсвэл оройн хоолны үеэр уух зүйлээр үүнийг сонгоорой. Энэ нь эрүүл мэндэд тустай бас амттай!
Алим болон алтан товч цэцэг
Энэхүү хослол таныг гайхшруулж магадгүй юм. Энэ бол үнэхээр гастритыг эмчлэхэд туршиж үзэх хэрэгтэй аргын нэг юм. Яагаад гэдгийг мэдмээр байна уу? Энэ цай нь ходоодыг тайвшруулж, хүчиллэг, үрэвслийг бууруулж, гастритыг эмчлэхэд тустай. Мөн дотор муухайралтыг эмчлэхэд маш сайн.
Танд хатаасан алтан товч цэцэг болон нэг ширхэг алим хэрэгтэй. Алимаа хальсалж зүснэ. Нэг аяга ус буцалгах үед орцуудыг нэмж зөөлөн гал дээр 20 минут буцалгана. Галаас аваад хөргөсний дараа уусмалыг шүүж аваад, өрөөний температурт үлдээгээрэй. Үүнийг өглөө нь ууна.
Лийр, цагаан гаа бүхий смүүти
Лийр ба цагаан гааны хослол нь зөвхөн өвдөлтийг төдийгүй үрэвслийг арилгадаг. Цагаан гаа нь байгалийн гаралтай өвчин намдаах үйлчилгээтэй эмийн ургамал юм. Лийр бол гастритын үед хмдэж болох гайхалтай жимс юм. Эрдэс, аминдэмээр баялаг бөгөөд эслэг агуулсан тул үрэвслийг бууруулахад тусалдаг.
Лийрийг хальсалж, хэрчээд 300 мл усанд хийнэ. 30 гр цагаан гаа нэмнэ. Үүнийг дээрхитэй адил бага гал дээр 20 минут буцалгана. Бүтээгдэхүүн бэлэн болмогц холигч руу шилжүүлж холино. Үүнийг унтахаасаа өмнө уух хэрэгтэй.
ДЭЭРХ ЗӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЛЭХЭЭС ӨМНӨ МЭРГЭЖЛИЙН ХҮНЭЭС ЗААВАЛ ЗӨВЛӨГӨӨ АВНА УУ. МӨН ХАРШЛАХ ЗҮЙЛ БАЙВАЛ ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙГ АНХААРААРАЙ.