47-р сургуулийн 12-н А ангийн Т ах бид нарыг байнга дээрэлхэж зодож мөнгө нэхэж байна. Бид нар одоо үнэхээр тэсэгүй юм байна. Адилхан хүн биздээ яагаад сурах ёстой гэгээлэг байх ёстой хирнээ сургууль дээрээ мөнхийн дарамтанд орох ёстой юм бэ. Хичээлдээ явахаас ч хүртэл айж байна. Энэ асуудлыг яг яах ёстой гэдгийг ойлгохгүй байна амьдархаас ч айж байна.
10 жилийн сургуулиудын хүүхдүүдийн авир сүүлийн үед үнэхээр арай биш болоод байна. Үүнд хамгийн чухал буруутан бол эцэг эх асран хамгаалагч гэдгийг эцэг эхчүүд бид яагаад ойлгохгүй байна вэ? Хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулж нийгэмд зөв хүн болгох хэрэгтэй гэдгийг яагаад ухамсарлахгүй байна вэ? Иймэрхүү асуудлаас болж хичнээн хүүхэд сэтгэлзүйн дарамттай энэ нийгэмд явах ёстой вэ?