Олны танил

Дуучин Уранхолбоо: Ард түмнийхээ эсрэг ингээд л зогнсож байдаг ТӨР-тэй байх гэж дээ!

Олны дунд дуучин Ану нэрээр танигдсан Ч.Уранхолбоо сайн муу олон янзаар хэлэгдэж хэвлэлийн бай болсоор өдийг хүрсэн. Олны хайр хүндлэл, атаа жөтөө, магтаал зэмлэлийг ав адилхан дааж явна гэдэг урлагийн хүн, тэр дундаа бүсгүй хүнд амаргүй даваа биз ээ.

Ану ид хийж бүтээх насан дээрээ хөдөлмөрлөж яваа, олон охид бүсгүйчүүдийн үлгэр дуурайл болсон бүсгүй. Ямартай ч тэр энэ хугацаанд дахин давтагдашгүй, Анугийн хэмээх өвөрмөц ертөнцийг бий болгож чаджээ.

Тэрээр өнөөдрийн жагсаалд дуу хоолойгоо хүргэж “Ард түмнийхээ эсрэг ингээд л зогсож байдаг ТӨР-тэй байх гэж дээ! Эх орондоо хүн шиг л амьдарчихмаар байна. Бүх боломжийг нь хулгайлчихаад өнөөдөр ингээд зогсож байна гэдэг үнэндээ гутамшиг!!

Энэ бол зөвхөн эхллэл. Нэгийг бодож хоёрыг тунгаахгүй бол Ард түмний чинь тэвчээрийн утас тасарсан шүү!” хэмээжээ.

What's your reaction?

Related Posts

1 of 18

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!