Сонин хачин

Иргэд -30 хэмийн хүйтэнд жагсаж байх үеэр Их тэнгэрийн амыг хамгаалалтад авав

Нүүрсний хулгайг илчлэх шударга ёс, илүү сайхан амьдралыг бий болгох тэгш эрх, зөв бодлогыг нэхсэн иргэд өнөөдөр Сүхбаатарын талбайд жагслаа.

Жагсаал өглөө нар мандсанаас хойш үдэш нар жаргах хүртэл үргэлжилж байгаа бөгөөд зарим нь төв талбайд хувцсаа тайлж эсэргүүцлээ илэрхийлэв. Барааны үнийн хөөрөгдөл, инфляцын өсөлт иргэдийн амьдралд хүнд тусаж байгаа нь -30 хэм хүрсэн хүйтэн өдрийн жагсаалаас харагдана.

Жагсагчдын зарим нь нар жаргах үеэр Их тэнгэрийн аманд хүрсэн бөгөөд эрх баригчдыг тэдний өмнө гарч хариуцлагаа хүлээхийг хүсэж байлаа. Харин тэднийг Их тэнгэрийн ам руу оруулахаас сэргийлэн цагдаагийн тусгай хамгаалалтад авсан байна.

Хувцасаа тайлж буй залуучууд: “Өглөөнөөс хойш олон цаг ингэж зогслоо. Тэгэхэд тэд нар дулаанхан газар зүгээр сууцгааж байгаа. Бид нар тэд нарыг сонгож ажиллуулж байхад, бид нар амралтын өдрийг ажил хэрэг болгоод ирж байхад яагаад тэд нар гарч ирэхгүй байгаа юм? Оюун-Эрдэнэээ нүүрсний хулгайн хэрэгт холбоотой бүх хүмүүсийг зарла!!” хэмээн их л бухимдалтай байна.

Бусад жагсагч нар ингэлээ гээд биднийг тоохгүй хамгийн гол нь бид нар эрүүл мэндээрээ хохирч болохгүй. Залуу хүүхдүүд сайн байна, мундаг байна, маш сайн мессеж өгч чадлаа гэсээр залуучуудыг ятгаж хувцасыг нь өмсүүлжээ.

Ард иргэд нэгэндээ ийм хайртай байхад энэ улсын төр нь хайчсан юм бэ? Энэ хүйтэнд ард түмнээ энэ олон цаг хайхралгүй, дуу хоолойг нь сонсохгүй хаяж болно гэж үү?

What's your reaction?

Related Posts

1 of 5

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!