УИХ-ын гишүүн Ч.Ундрамын нөхөр Б.Наранцацралт эхнэрийнхээ талаар мэдээлэл гаргаад буй. Уг мэдээллийг нь УИХ-ын гишүүн Ч.Ундрам, түүнтэй нэр холбогдсон Д.Заяабаатар нар үгүйсгэсэн тул тэрбээр баримт дэлгэлээ. Тодруулбал,
“Намайг “гэмгүй” нэгнийг гvтгэсэн гэж харлуулахыг хичээж байгаа бололтой. Надад тийм хүмүүжил байхгүй. Би хэн нэгнийг гүтгээгүй учраас баримт болох дараах зүйлийг дэлгэе. Заяабаатар ум хумгүй манайхаас зугтан гарахдаа гутлаа ч углах сэхээгүй, хөл нvцгэн гарсан. Түүний орхиuон гутлын зургийг баримт болгон оруулья. Хэрэв би эртнээс сал ахаар бэлдсэн байсан бол манай гэрт Заяабаатарын үлдээсэн утас, хос гутлыг Ундрамд өгөхгүй байх байлаа. Нэгэнт уучилсан учраас доорх зүйлсийг хадгалахыг хүсээгүй тул Ундрамд буцааж өгсөн байдаг.
Би, Ундрамаас анхнаасаа мөнгө нэхэмжлээгүй, цаашид ч мөнгө нэхэмжлэхгүй, надад шаардлага байхгүй.
Олны сонорт хүргэж, анхаарал татах болсон шалтгаан нь эрх мэдэлтэй хүмүүст хууль үйлчилдэггүй тул “УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх”-ийг цуцлуулж, адил тэгш байдлаас асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд дугарсан хэрэг.
Хүүхдийнхээ ирээдүйг боддоггүй гэж олон хүн чичилж байна. Харин ч миний хийсэн үйлдэл хүүхдүүдийнхээ төлөө, хv чирхийллийн дор хүүхдүүдээ насанд хүртэл нь үлдээхгүй гэсэн эцэг хүний аргаа барсан үйлдэл юм.
Энэ нийгэмд эрх мэдэлтэй хүнийг үүнээс өөрөөр зогсоох арга байгаа бил үү. Миний туулсан зүйлийг эр, эм гэлтгүй а раараа тавиулсан магадгүй орон гэрээ бу3арлуулсан, хv чирхийлэлийг мэдэрсэн, туулсан хүн л илүү сайн ойлгоно. Намайг буруутгаад байгаа хүмүүст хэлэхэд, таньд, таны эргэн тойронд хvчирхийлэл, гэрт чинь нүдэн дээр чинь эхнэр чинь, нөхөр чинь хэн нэгэнтэй садаPлаж байгаад баригдвал та яах байсан бол гэж нэг бодоод үзээрэй.
Хvч ирхийлэлгүй нийгмийн төлөө хэн нэг нь “туг тахиулж” золиослогдох ёстой бол тэр нь би болог. Хv чирхийлэлгүй нийгмийн төлөө, “УИХ-ын гишүүний дархан эрх”-ийг цуцлуулахын төлөө иргэд нэгдэж шааардацгаая. “Дархлагдсан эрх” үгүй болвоос нийгмийн шударга байдал, тэгш байдал хангагдаж, нийгэм аяндаа эрүүлжинэ” гэжээ.