Олны танил

Нийслэлээс мөнгө авч чадаагүй Б.Цэцэг татвараа төлөхгүй байхыг уриалж “шарлахав”

Сошиал орон зайд анх өөрийнхөө турсан туршлагаараа танигдаж байсан иргэн Б.Цэцэг буюу “Дух” Цэцэг өдгөө улс төр, нийгмийн асуудалд хошуу байтугай хуруугаа дүрж яваа нэгэн. Өнгөрсөн долоо хоногт болсон НИТХ-ын 16-р хуралдаанаар “Сэлбэ гол” төслөөрөө 3,1 тэрбумыг батлуулж чадаагүй тэрбээр ихээхэн хорсолтой яваа бололтой.

Өөрийн фэйсбүүкийн 216 мянган дагагчиддаа хандаж “Хэзээ ч үр шимийг нь хүртэж чадахгүй татвараа төлөхгүй байхад л асуудал аяндаа цэгцэрнэ… ЖДҮ, Хөгжлийн банк, Таван толгой, Оюу толгой, Төмөр зам гэх зэрэг айхтар том хулгайтайгаа монголын төр хэзээ ч хариуцлага тооцож чадаагүй цаашдаа ч чадахгүй. Харин одоо тэд их, бага идсэнийхээ зодооныг хийцгээж байна. Хооронд нь сайн алалцуулаад хараад суухад яг болох цаг…” хэмээн гомдож, шарлахсан өнгө аясаа илэрхийлжээ.

Түүний хувьд НИТХ-аар ажилчдынхаа цалин хөлс, оффисын түрээст төлөх 3,1 тэрбум төгрөгөө батлуулж чадаагүй ч, БНХАУ-аас авах 60 сая ам.доллараас “хишиг хүртэнэ” хэмээх горьдлогоо тээсээр яваа. Үүнийгээ ч хэвлэлд тайлбарлаж “Харамсалтай байна. Гэхдээ би төслөө орхино гэж хэлээгүй” хэмээн ярьсан түүхтэй.

What's your reaction?

Related Posts

1 of 22

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!