Зөвлөгөө

Цус харвалт гэнэт л үүсчихдэггүй! Эдгээр шинж тэмдэг эхлээд илэрдэг тул үүнийг анзаарч чадвал өөрийгөө болон бусдын амь насыг аврах боломжтой

Юуны өмнө нэгэн богино түүх өгүүлье. Байгалийн сайханг бишрэн алхалж явсан залуухан бүсгүй гэнэт зогссоноо газарт унаад өгөв. Эргэн тойронд байсан хүмүүс ирж, бүсгүйд тусласан бөгөөд бүсгүйг өндөр өсгийтэй туфлиэрээ чулуунд бүдэрээд уналаа гэж боджээ.

Бүсгүйн царай хувхай цайрсан байсан тул түүнийг сэгсэрч босгов. Инга бүтэн өдөр ямар нэгэн арга хэмжээ авалгүйгээр гэртээ өнжив. Бүх хүмүүс явцгаасны дараа бүсгүйд асуудал үүсч нөхөр нь түргэн тусламж дуудаж, бусдад мэдэгдсэн боловч оройн 1 цагт бүсгүй нас барав.

Үүний шалтгаан нь Цус харвалт байв. Хэрэв хүмүүс Цус харвалтын шинж тэмдэгийг мэддэг байсан бол бүсгүй өнөөдрийг хүртэл амьд байх байсан.

Ихэнхдээ хүмүүс гэнэт үхдэггүй. Ихэвчлэн өвчний шинж тэмдэг удаан хугацаанд илэрдэг бөгөөд цаг алдалгүй эмч дуудаж тусламж үзүүлэх ёстой. Мэдрэлийн мэс заслын эмчийн зөвлөснөөр 3 цагийн дотор өвчтөнд тусламж үзүүлбэл хүндрэлээс сэргийлэх боломжтой гэж хэлсэн байна.

Хамгийн чухал зүйл нь Цус харвалтыг зөв оношлож, богино хугацаанд арга хэмжээ авч эхлэх юм. Энэ нь тийм ч амар хялбар хэрэг биш. Иймд үүнийг зөв таньж, оношлох 4 аргыг танилцуулая.

  • Тухайн хүн аль болох инээмсэглэж чадаж байгаа эсэхийг нь харах (инээмсэглэхэд хүнд байх)
  • Энгийн өгүүлбэрийг уншиж чадаж байгаа эсэх (ээдэрч түгдрэх, хэл орооцолдох)
  • Гараа өргөхийг санал болгох (энэ үйлдлийг хийх чадахгүй байх)
  • Хэлээ гаргахыг хүсэх (хэл хөшиж, мушгирсан байдалтай байх)

Түүчлэн толгой хүчтэй өвдөх мигрень, толгой эргэх, мөчдийн мэдээ алдах, харааны тунгалаг эрс муудах, огих зэрэг шинж тэмдэгүүд илэрнэ. Хэрэв эдгээр шинж тэмдэгүүд илэрвэл тухайн хүнийг хажуу тийш хэвтүүлж, түргэн тусламж руу яаралтай залгаж, шинж тэмдэгүүдийг тодорхой хэлэх шаардлагатай.

Бас гэнэт бие сулрах, нүд харанхуйлах, нүдний хараа эрс муудах, хэн нэгний яриаг сонсох чадваргүй болох, толгой гэнэт хүчтэй өвдөх, дотор муухайрах, бөөлжих, орон зайн баримжаа алдах, тогтвортой байдал, ухамсраа алад зэрэг шинж тэмдэгүүд дагалддаг байна.

Та эдгээр шинж тэмдэгүүдийг мэддэг бол эргэн тойрны хүмүүст тусламж үзүүлж, амь насыг нь аврах боломжтой болно. Та энэхүү нийтлэлийг бусадтай хуваалцаж илүү олон хүнийг хожимдхоос нь өмнө авраарай.

ДЭЭРХ ЗӨВЛӨГӨӨГ ХИЙХЭЭС ӨМНӨ МЭРГЭЖЛИЙН ХҮНЭЭС ЗААВАЛ ЗӨВЛӨГӨӨ АВНА УУ. МӨН ХАРШЛАХ ЗҮЙЛ БАЙВАЛ ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙГ АНХААРААРАЙ.

What's your reaction?

Related Posts

1 of 39

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!