Хэрэв та нуруу, хүзүүний цочмог өвдөлтөөр шаналж, даралт чинь ихсэж, нойрон дундаа сэрээд байдаг бол эдгээр дасгалууд танд хэрэгтэй! Энэхүү дасгалын цогцолбор нь анхлан сурагч нарт зориулсан хамгийн энгийн йогийн байрлалаас бүрдэх бөгөөд гурав дахь бэлтгэлээс эхлэн булчин чинь чангарч байгааг та мэдрэх болно.
Та илүү бөх унтаж, унтаад сэрэхдээ илүү сэргэг байж, тархи толгой чинь цэвэрлэгдэж, аливаа тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хялбар болно. Мөн бүсэлхий ба хүзүүний хэсэгт үүссэн аливаа өвдөлт арилах болно!
Дасгал 1 : Тайвшруулах байрлал
Хөлөө зөрүүлэн завилж суугаад нуруугаа хэрхэн сунж, суларч байгааг мэдэр. Завилсан хөл дээрээ тулж дээшээ бага зэрэг сунаж болно. Энэ байрлалд хоёр минут суунгаа аль болох гүнзгий, жигд амьсгал. Энэ нь өөрийгөө эерег энергээр цэнэглэх, стрессийн түвшинг бууруулахад туслах болно.
Дасгал 2 : Урагш бөхийх байрлал
Хөлөө урдаа тэгшлээд суу. Хуруугаараа аажмаар хөлийнхөө хуруунуудад хүрээрэй. Сунгах үедээ амьсгалаа удаанаар гаргахдаа анхаарлаа хандуулаарай – энэ үед хөлний шөрмөс, булчин илүү уян хатан болно. Үүнийг 5 удаа давт.
Дасгал 3 : Хүүхдийн байрлал
Өвдгөө нуглан газарт суугаад мөрний хэмжээний зай аван гараа сул газар тавих. Урагшаа аажмаар бөхийж, толгойгоо газарт хүргэ. Ийм байрлалд 3-4 минут сууж гүнзгий, жигд амьсгалж, нуруугаа хэрхэн амарж байгааг мэдрээрэй.
Дасгал 4 : Мушгих
Баруун гараа зүүн өвдөг дээрээ байрлуул. Зүүн гараа биеийнхээ ар тал руу чиглүүлж, аажмаар зүүн тийш эргэ. Толгойгоо биетэйгээ хамт зүүн тийш эргүүл. Аль болох гүнзгий амьсгаа аваарай! Буцаад хэвийн байрлалдаа орохдоо хэвлий ба гуяны булчин хэрхэн сунаж байгааг мэдэр. Үүнтэй адил баруун хөлөөрөө ч бас давтан хийнэ.
Дасгал 5 : Бурхны байрлал
Нуруун дээрээ хэвтээд хөлийнхөө улыг нийлүүлээрэй. Гараа хажуу талдаа чөлөөтэй барь. Амьсгалаа тэгш хэмтэй гаргаж гуяны дотоод булчингаа сунгаж, мэдрэхийг хичээгээрэй. Энэ байрлаа 2 минут барихад хангалттай.
Дасгал 6 : Хөлөө хананд байрлуулах
Бие, гараа сул тавиад хөлөө хананд наагаарай. Энэ байрлалд 3 минут хэвтэж, цээжээрээ амсьгалаа гүнзгий ав. Бүх шаардлагагүй бодлуудыг өөрөөсөө хөөж, нуруу, хөл нь хэр зэрэг амарч байгааг мэдэр.
Дасгал 7 : Чөлөөт салхины байрлал
Нуруун дээрээ хэвтээд, хөлөө зөрүүлээд өвдгөө нуглаад энгэртээ тэврээрэй. Гуя болон нурууны булчин хэрхэн сунаж байгааг мэдэр. Эхлээд энэ нь хэцүү байж болох ч бие махбодоо илүү ойлгож мэдэрсний дараа дасгал хийхэд илүү тааламжтай амар болдог. Энэ байрлал нь нурууг өвдөлтөөс минутын дотор чөлөөлдөг ба гүнзгий амьсгалахаа бүү мартаарай.
Дасгал 8 : Тагтаа байрлал
Газарт дөрвөн хөллөөд гараа мөрний хэмжээнд барь. Зүүн өвдөгөө урагш 2 гарынхаа хооронд авчраад баруун хөлөө хойш нь сунгаад дээр нь суугаарай. Зүүн өвдөгнийхөө дээгүүр бүтэн биеэ урагш бөхийлгөнө. Энэ байрлалд нэг минут хэвтээд хөлөө солиорой. Энэ дасгал нь хөлний өвдөлт, хавдрыг буулгахад тустай.
Дасгал 9 : Сэрэх байрлал
Гараа хажуу тийш өргөн дэлгээд нуруун дээрээ хэвтээрэй. Баруун өвдөгөө цээжиндээ авчран нуруугаа газраас хөндийрүүлэхгүйгээр хөлөө зүүн тийш эргүүл. Энэ байрлалд 3 минут орчим байсны дараа нөгөө талдаа давтаарай.
Дасгал 10 : Загасны байрлал
Нуруун дээрээ хэвтээд гараа бөгсөн доороо байрлуул. Аажмаар газарт толгойгоороо тулан цээжээ газраас хөндийрүүлээрэй. Амьсгалаа жигд аван удаанаар буцаад энгийн байрлалдаа ороорой.
Энэхүү дасгалуудын дараа та илүү эрч хүчтэй мэдрэмж авах болно. Зангирсан булчин суларч, хөшсөн нуруу чинь тэгширч аажмаар өвдөхөө болино. Түүнчлэн хүзүү ч бас суларснаар тархин дахь цусны эргэлт сайжирна. Толгойны өвдөлт намдаж нойрны асуудлаа ч шийдэх боломжтой. Хэрвээ таньд таалагдвал бусадтайгаа ч бас хуваалцаарай. Бусдыг хайрлах нь өөрийгөө эхлээд хайрлахаас эхлэнэ гэдгийг санаарай.
ДЭЭРХ ЗӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЛЭХЭЭС ӨМНӨ МЭРГЭЖЛИЙН ХҮНЭЭС ЗААВАЛ ЗӨВЛӨГӨӨ АВНА УУ. МӨН ХАРШЛАХ ЗҮЙЛ БАЙВАЛ ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙГ АНХААРААРАЙ.