Нийгэм эдийн засгийн байдалд бухимдсан иргэд өчигдөр эсэргүүцлийн жагсаал эхлүүлсэн. Тэгвэл тус жагсаалыг эсэргүүцэж байгаа албан тушаалтнууд цөөнгүй байгаа бололтой.
Тухайлбал, Улаанбаатар Эрдэм их сургуулийн захиргаанаас мэдэгдэл гаргаж, үндэслэлгүй жагсаал цуглаанд оюутнуудаа оролцуулахгүй байх талаар хатуу сануулжээ. Захиргааны шийдвэрийг дагаж тус сургуулийн багш нар оюутнууддаа “Жагсаалд оролцсон оюутны гэрчилгээг олгохгүй, жагсаалтай өдөр хичээл тасалсан оюутныг сургуулиас хөөнө” хэмээсэн аж.
Үүний цаана ямар хүн байгаа болоод бидний цаашдын ирээдүй болсон оюутан залуусын үгээ хэлэх, бодол санаагаа илэрхийлэх эрхийг ингэж хааж байна вэ? Тэдэнд ингэж хорьж цагдах эрх байгаа юу? Шат шатны дарга нарын хоорондын холбоо сүлбээ одоо эхнээсээ гарч байна даа!!! Нэг ёсны жагсаалыг бага хүрээнд хамруулж Ингэсгээд намжаах улс төрийн бодлого гэж хэлж болох юм. Тух тухайн шатандаа ажилчид сурагчидаа ингэж боомооргүй байна!!!