Нийгэм

Талбай дээрхи гацуур шатаж, төрийн ордон руу орж эхэллээ

Сүхбаатарын талбай дээр жагсаж буй иргэд хариу шийдвэр өгөхгүй байгаа тул бухимдал нь улам нэмэгдсээр байна. Төв талбай дээрх гацуур мод шатаж байна. Жагсаж буй иргэдийн лайваас: харахад бид гал тавиагүй биднийг хэрэгт оруулах гэж ингэж гал тавьлаа гэж ярьж байна. Мөн тэд болж буй бүх үйл явдалыг бусад иргэдэд харуулахыг хичээж байгаа ч лайвыг нь цаанаас нь таслаад байна гэж ярьж байна. Бүгд тал талаас бичлэг болгон энэ үйл явдалыг баэримт болгох хэрэгтэй. Тэнд жагсаж буй иргэдээ ч мөн очиж чадаагүй бусад иргэд хамгаалах хэрэгтэй.

Зарим жагсагчид төрийн ордон руу орцгоож байна. Энэ байдлаараа тэр жилийн 7 сарын 1-ны өдөр шиг явдал болох вий гэхээс зарим иргэд эмээж байна. Гэсэн ч иргэдийн зоригийг тэгэж мохоож, төрдөө дарлуулж байхыг цаашдаа тэвчихгүй болсон нь эндээс харагдаж байна. Монголчууд нэгдэж чаддаг, нэгдэх цаг нь болсон гэж бодж байна.

Иргэд бид л энэ орны эзэд байх ёстой. Дээр суусан хэдэн нөхөд нь хамаг бүхнийг нь хүртээд улны бид нар ингэж туйлдаж амьдрах ёстой гэж үү?

What's your reaction?

Related Posts

1 of 8

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!