Нийгэм

ШУУРХАЙ МЭДЭЭ : Жагсаалд оролцож буй иргэд Төрийн ордонлуу дайрч, хашаа хаалга эвдэж эхэллээ

Өчигдөр, өнөөдөр дамжин үргэлжилж буй жагсаал, 230,000 хүний сошиал санал зэрэгт одоогийн гаргаж байгаа хандлагаас харвал:

Төрийн тэргүүн, эрх баригчид ямар ч тийрээ аваагүй, ер нь ард иргэдийн хүсэлтийг хүлээн авах, сонсох, хариу үзүүлэх эсэх нь эргэлзээтэй

Улсын Ерөнхий сайдын хувьд дуудах болгонд гарч ирнэ гэж юу байхав гэхдээ нэгэн цагт та ч бас улсын Ерөнхий сайдаа талбайд дуудан, өөрөө ордон орж уулзаж байсны хувьд, ард иргэдийнхээ санал бодлыг сонсон шийдвэр гарган удирдах төрийн албан хаагчийн хувьд бидний шаардлага, санал хүсэлтийг өөрийн биеэр авах нь иргэн хүний хувьд ч, удирдагч хүний хувьд ч хүлээх үүрэг мөн!

Өөрийнхөө оронд ЗГХГХ-ын дарга Д. Амарбаясгалан эсвэл доод албан тушаалтнаа гаргаж энэ их эгдүүцлийг өөр хүнд өгөх гэж байвал маш тэнэг үйлдэл болох байх шүү!

Мөн тайван үргэлжилж байсан жагсаалд гаднаас ямар нэгэн байдлаар хүчээр үймээн самуун үүсгэх нөхцөл байдлыг удирдан зохиож явуулж байгаа юу гэсэн хардлага ч жагсагчдын дунд байгаа гэнэ. Ямартаа ч тайван жагсаал маань энэ байдлаараа тайван бус болох магадлал өндөр байна. Үүгээр ч зогсохгүй жагсагчдын дунд өсвөр насны 10 жилийн сурагчид ихээхэн байгаа нь жагсаалд оролцогчдын санааг ихээхэн зовоож байна.

What's your reaction?

Related Posts

1 of 8

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!