Жагсаалд оролцож байгаа зарим иргэд гэмтэх, эрүүл мэндээрээ хохирч болзошгүй байна. Түүнчлэн хууль сахиулагч гэмтэл авсан тохиолдол гарч байгаа юм. Тиймээс хууль бус үйл ажиллагаанд татагдан оролцохгүй байхыг уриалж байна. Мөн энэхүү жагсаал цуглааныг хууль бус хэмээн үзэж байж болох нөхцөл байдал үүссэн байна. Ямартай ч энэхүү жагсаал нь хууль хүчний байгууллага болоод жагсагчдын эсрэг мөргөлдөөн болох магадлал тун өндөр байна.
Цагдаагийн ерөнхий газраас цаг үеийн байдалтай холбогдуулан авах арга хэмжээний талаар мэдээллийг яг одоо хийж байна. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлэл хийж, уриалга гаргаж байгаагаа мэдэгдлээ.
Уг уриалгат бусдын өдөөн хатгалагт өртөхгүй байх, цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхийг онцолжээ. Мөн уг жагсаал цуглаан бүртгүүлээгүй эхэлсэн тул Нийслэлийн засаг захирамжийг зөрчсөн гэж үзэж буй бөгөөд 21 цагаас албадан тараахаа дэд сайд П.Сайнзориг санууллаа. Хэрэв тарахгүй бол дараа дараагийн арга хэмжээг авна гэдгээ мэдэгдэв. Иргэдийг сонор сэрэмжтэй байж, хууль ёсны дагуу жагсаалаа тараахыг тэрбээр уриаллаа.