НийгэмОлны танил

Ч.Ганжавхлан: Тэд виски шимнэ, залуус хог түүнэ…Ийм данхайсан новшнуудтай ирээдүй болсон та нарыг цэцэг цэврүү шиг оргилуун насан дээр чинь уулзуулж, нулимуулж байгаад биднийг уучлаарай!

Та нар үнэхээр залуусаа нулимж, эх орноос нь хөөж байна даа. Энэ залуус чинь ингэж явах ёсгүй насан дээрээ хичээлээ таслаад тайван жагсаж, та нараас шударга ёс гуйгаад хөлдөж үхтлээ жагсаад -35 градуст хогоо түүгээд, зогсож байна. Эх орноос минь битгий хөөгөөч, явахаар аргагүй нөхцөл рүү битгий түлхээч, бидний боломжийг битгий хулгайлаач гэж гуйж байна.

Залуу үе чинь ийм гоё болсон байна. Та нар өөрсдөө зохион байгуулалттай өдөөн хатгалга хийж, эмх замбараагүй байдал үүсгэж албаар бусниулж хохирогчийн дүрд тоглож залуусаа бүтнээр нь харлуулж аюулд орсон хүмүүс мэтээр өөрсдийгөө хамгаалан онц байдал зарлах тухай ярьж, хуралдаж сууна. Сүүлийн 8 жил хэн засаг барилаа ? Хэн нь хэнтэйгээ хариуцлага ярьж тэмцэх гээд байгаа хэрэг вэ?

Энэ та нарын дотоод асуудал, дотоод тэмцэлшдээ. Нарийн яривал хэдхэн хүний, фракцын эрх ашиг тэмцэл явж байнашд. Харин ч залуучууд асуудлыг чинь ард түмний алган дээр тавиад өглөөшдээ. Залуусаасаа айж, тэднийг барьж хорьж тэдэнтэй тэмцэх биш өөрсдийнхөө хулгайчдыг барьж, хулгайлсан мөнгийг нь хурааж улс орны бодит бүтээн байгуулалтанд оруулж, хариуцлага хүлээлгэж, огцрох ёстойг нь огцруулж, бодитой хариуцлага хүлээлгээч ээ!

Жагсаал хийсэн залуусаа барих хорих тухай биш, харин өөрсдийнхөө тэр хулгайч нараа барьж хориочээ! Ингэж залуу үе рүүгээ нулимчихаад ичихгүй жилийн дараа ямар мөрийн хөтөлбөр, шударга ёсоо ярьж сонгууль гэж солиотой жүжиг тоглох вэ ? Эсвэл бүх зүйл зүгээр л луйвал байсан, луйвар байх юм уу ?

Уучлаарай, энэ цаг үед амьдарч байгаа Монгол улсын залуус аа! Цүнх барьсан манай үе, сүнсгүй зүрхгүй болж ходоодоор саналаа худалдах дээд үе, ийм хогийн юм өвлүүлж ирсэнд, өдийг хүртэл амиа хоохойлж хүлцэнгүй явж, ийм хэмжээнд хүртэл нь даврааж, ийм данхайсан новшнуудтай ирээдүй болсон та нарыг цэцэг цэврүү шиг оргилуун насан дээр чинь уулзуулж, нулимуулж байгаад биднийг уучлаарай! Тэд наад ордонд чинь байхгүй ээ. Тал нь гадаадад хөлбөмбөг үзэж, тал нь хувийн харшдаа хөлбөмбөмбөг үзэнгээ виски шимж суугаа!

Ч.Ганжавхлан

What's your reaction?

Related Posts

1 of 27

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!