Жанжин Д.Сүхбаатарын талбайд 2022 оны 12 дугаар сарын 04-ын өдрөөс эхлэн иргэд тайван жагсаж буй. Тэд ирээдүйнхээ төлөө, бүх ард иргэдийг төлөөлж тэнд хоёр өдөр энэ өвлийн хүйтэнд тэмцлээ. Тэгвэл бизнесмэн улс төрч Цэрэнпунцаг эрхмийн амь шигээ хайрладаг ууган охин Ц.Пүрэвжаргал буюу Пушки жагсаж буй иргэдийг “завтай ямаа” гэв.
Тэрээр сошиал хуудаснаа “Завтай ямаа хүмүүс жагсаал хийгээл, Залуу хүмүүс бид хувь хүний хөгжил, орлогын эх үүсвэрээ бататгах гээд зөндөө хийх зүйлс байна даа” гэжээ.
Энгийн иргэдэд өөрсдийгөө хөгжүүлэх зав чөлөө тэр бараг үнэндээ алга даа. Өдөр шөнөгүй ажиллаж ажиллаж арай гэж хэрэглээгээ зохицуулж, хэрэглээндээ ч хүрэхгүй олон айл өрх байгаа. Энэ байдлыг засах гэж, баялаг эх оронд ядуу амьдардаг иргэд нь ирээдүйнхээ төлөө тэмцэж байхад… Дээгүүр суудаг ард хэдэн хүмүүсийн хүүхэд нь иргэдийг ингэж болох уу?