Хэрэв та шоколадыг зөвхөн амттан гэж бодоод огт хэрэглэдэггүй бол таны буруу юм. Учир нь шоколадыг эрт дээр үеэс л эрүүл мэндийн олон асуудлыг эмчлэхэд ашиглаж ирсэн бөгөөд энэ нь аливаа хоолны дэглэмд маш сайн хөрөнгө оруулалт болох нь батлагдсан.
Тиймээс хэрэв та өдөр бүр шоколад идэх, ялангуяа өглөөний цайгаа уухдаа цэвэр хар шоколад идэж байгаарай.
#1 Тархины үйл ажиллагааг сайжруулна
Хар шоколад буюу цэвэр шоколадыг долоо хоногт ядаж нэг удаа иддэг хүмүүсийн санах ой болон оюун ухааны хөгжил илүү сайн байдаг. Учир нь Какаод агуулагддаг фла ва нол нь тархины цусны урсгалыг нэмэгдүүлдэг бөгөөд тэдгээр нь шинэ зүйл сурах, санах ойг сайжруулахад туслах тархины хэсгүүдийг тэжээдэг байна.
Тиймээс хэрэв та тархиа хөгжүүлхийг хүсч байгаа бол өглөөний цайн дээрээ бага хэмжээний цэвэр шоколад хэрэглэхэд алдах зүйл байхгүй шүү.
#2 Дуршлыг бууруулна
Шоколад идэх нь жингээ хасах сүүлчийн арга мэт санагддаг боловч өглөөний цайн дээрээ багахан хэмжээний цэвэр шоколад идсэнээр таны хоолны дуршлыг бүхэл өдөржин бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс та өглөөдөө хар шоколад хэрэглэж хэвшээрэй.
#3 Байгалиас заяасан сэргээгч юм
Магадгүй та үргэлж сэтгэл санааны асуудалтай байдаг бол өглөө бүр цайн дээрээ цэвэр шоколад хэрэглэж хэвшээрэй.
Шоколад нь таны сэтгэл санааг тайвшруулж, эерэг мэдрэмжийг бий болгодог. Шоколад идэх нь эн до рфины нийлэгжилтийг идэвхжүүлж, бусад мэдрэгдэх бодисууд болох сер от онин болон до па минтай харилцан ашигтай холбогддог байна.
ДЭЭРХ ЗӨВЛӨГӨӨГ ДАГАЖ ХИЙХЭЭС ӨМНӨ МЭРГЭЖЛИЙН ХҮНЭЭС ЗӨВЛӨГӨӨ АВААРАЙ. МӨН ХАРШЛАХ ЗҮЙЛ БАЙВАЛ ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙГ АНХААРААРАЙ.