Зөвлөгөө

Бамбай булчирхайн үйл ажиллагааг сайжруулах йогийн хялбар 2 байрлал

Эдгээр энгийн дасгалуудыг тогтмол хийснээр танд гайхалтай үр дүн гарах болно. Сүүлийн жилүүдэд Йогийн дасгалуудыг түлхүү хэрэгжүүлж эхэлж байна. Энэ нь үр дүн сайтай бөгөөд бага мөнгө зарцуулдаг байна.

Йога бол зөвхөн биеийн дасгал хөдөлгөөн биш оюун санааны гайхамшигтай дасгал юм. Хүмүүс бие махбодио эрүүлжүүлж, төгс төгөлдөр болгох зорилгоор йогаар хичээллэх нь улам бүр нэмэгдэж байна.

Йоганы олон төрлийн дасгал байдаг бөгөөд эдгээр нь бамбайг булчирхайн үйл ажиллагааг тэнцвэржүүлдэг сайн талтай. Бамбай булчирхай нь биеийн дархлааны систем, стресс, ядаргаа зэрэгт хариу үйлдэл үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг юм.

Мөн бие махбодийн хорт бодисын нөлөөг арилгадаг. Бидний эргэн тойронд хорт бодисууд дүүрэн байдаг бөгөөд энэ нь бамбай булчирхайн тэнцвэр алдагдахад хүрдэг. Тэгэхээр энэ асуудлыг химийн гаралтай эмийн бодис хэрэглэж зохицуулахаас гадна Йога хийж эмчилж болно.

Сарванга Асана

Сарванга Асана нь биеийн ерөнхий тулгуур байдлыг хадгалах, цусны эргэлтийг сайжруулах, бамбай булчирхайн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд хамгийн тохиромжтой йогийн байрлал юм. Энэ байрлалын үед бие махбодь урвуу байрлалтай болдог тул мэдрэлийн системд үзүүлэх даралт нь эпифиз болон булчирхайн булчирхайг идэвхжүүлэхэд тусалдаг.

  • Нуруугаараа хэвтэж, хөлөө шулуун болгоно.
  • Энэ байрлалаасаа 2 хөлөө хамтад нь шулуунаар дээш өргөнө.
  • Алгаа нуруун доороо барьж, ташаагаа өргөнө.
  • Хөлөө тэгшлээд, тохойгоороо тулна.
  • Энэ үед бамбай булчирхайг эрүү дарж тулна.
  • Босоо байрлалаа тогтвортой, хөдөлгөөнгүйгээр барих хэрэгтэй.

Маться Асана

Энэ байрлалыг хийхэд маш хялбар бөгөөд бамбайн булчирхайн үйл ажиллагааг сайжруулаад зогсохгүй мэдрэлийн системд сайнаар нөлөөлдөг.

Нуруугаараа хэвтэж, хөлөө шулуун болгоно. Тохойгоороо тулан, нуруугаа тохойлгож цээжээ дээш өргөнө. Ингэхдээ толгойгоо газраас хөндийрүүлэхгүй бөгөөд нуруугаараа нум үүсгэнэ.

ДЭЭРХ ЗӨВЛӨГӨӨГ ДАГАЖ ХИЙХЭЭС ӨМНӨ МЭРГЭЖЛИЙН ХҮНЭЭС ЗӨВЛӨГӨӨ АВААРАЙ. МӨН ХАРШЛАХ ЗҮЙЛ БАЙВАЛ ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙГ АНХААРААРАЙ.

What's your reaction?

Related Posts

1 of 39

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!