Зөвлөгөө

Аль ч үе мөчний өвчнийг намдаахад алимны цууг ашиглаж болно. Манай ээжид энэ арга их тус болдог шүү

Үе мөчний өвдөлтийн аль ч хэлбэр нь маш тааламжгүй байдаг бөгөөд энэ нь ажил, гэр орны ажлыг зохицуулахад хүчтэй саад болдог. Хэрэв та үе мөчний өвчнөөр шаналж байгаа бол бидний зөвлөж буй энэ энгийн арга нь бага зэрэг хөнгөвчлөх болно гэдэгт итгэлтэй байна.

Өвдөлт, үе мөчний өвчний шинж тэмдгийг бууруулах хамгийн сайн арга бол амьдралын хэв маягаа, түүний дотор хоолны дэглэмийг өөрчлөх явдал юм. Түүнчлэн ардын анагаах ухааны арга хэрэгслийг хэрэглэх боломжтой. Үүний нэг нь алимны цуу ашиглах юм.

Арга 1 : Жижиг түмпэнд 6 аяга ус болон 1 аяга алимны цуу хийгээд гар, хөлөө дэвтээж болно. Мөн хүзүү болон биеийн бусад хэсэгт өвдөлттэй байвал шавшиж хэрэглэнэ.

Арга 2 : 1 амны халбага оливын тосонд 2 амны халбага алимны цуу хийж холиод өвчтэй байгаа үе мөчинд массажлах маягаар түрхэж хэрэглэнэ. Ингэснээр өвдөлт намдах болно.

Арга 3 : 300мл усанд 3 амны халбага алимны цуу хийж, өдөрт 3 удаа хоолны өмнө ууж хэрэглэнэ. Алимны цуу нь үе мөчний өвдөлтийг намдаахаас гадна биеэс хор гадагшлуулж цэвэрлэхэд тустай антиоксидант юм. Эдгээр аргыг туршиж үзээд үе мөч өвддөг найзууддаа хуваалцаарай!

ДЭЭРХ ЗӨВЛӨГӨӨГ ХИЙХЭЭС ӨМНӨ МЭРГЭЖЛИЙН ХҮНЭЭС ЗӨВЛӨГӨӨ АВААРАЙ. МӨН ТАНД ХАРШЛАХ ЗҮЙЛ БАЙВАЛ ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙГ АНХААРААРАЙ.

What's your reaction?

Related Posts

1 of 39

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!