Бидний идэж, уусан бүхэн гэдсээр дамжин өнгөрөх ба боловсруулах явцад өөртөө ашигтай, ашиггүй олон бодисыг шингээдэг. Биеийн байдал гэдэснээс ихээхэн хамаарна.
Тиймээс олон өвчнөөс салахын тулд гэдэсээ хамгийн түрүүнд цэвэрлэх хэрэгтэй. Судалгаанаас харахад 75 жилийн хугацаанд хүний гэдсээр 100 орчим тонн хоол хүнс, 40,000 литр шингэн дамждаг гэсэн байна. Үүний үр дүнд хорт бодис их хэмжээгээр хуримтлагддаг.
Гэдэсийг хэрхэн яаж цэвэрлэх вэ?
Гэдэс цэвэрлэх олон арга байдаг боловч бүгд сайн биш. Зарим эмч, хоол тэжээлийн мэргэжилтнүүд маалингын үрээс өдөрт нэг халбагыг хоол хүнсэндээ нэмэлтээр хэрэглэхийг зөвлөж байна.
Ингэснээр гурван долоо хоногийн дотор гэдэс цэвэрлэгдэх боломжтой гэнэ. Мөн энэ аргын тусламжтайгаар жин хасч, илүүдэл өөх тосыг үр дүнтэй шатаадаг.
Маалингын үр нь хүний биеэс хортой бодисыг гадагшлуулж, цусан дахь холестерины хэмжээг бууруулахад тусалдаг. Мөн эрдэмтэд үүнийг хараа сайжруулах, тархины үйл ажиллагааг сайжруулж чадна гэдгийг нотолж байна.
Маалингын үрийг хэрхэн хэрэглэх вэ?
- Эхний долоо хоногт 100 гр тарганд нэг амны халбага маалингын гурилын нэмж ууна.
- Хоёр дахь долоо хоногт маалингын гурилыг хоёр амны халбага болгож нэмнэ.
- Гурав дахь долоо хоногт 150 гр тарганд 3 амны халбага маалингын гурил нэмж хэрэглэнэ. Ингэхдээ тослоггүй тараг сонгох ба эсвэл гэрт бүрсэн цэвэр таргийг сонгоорой.
Хэрэв танд маалингын гурил олдохгүй бол бүхэл үрээр нь худалдаж аваад өөрөө нунтаглаад хэрэглэж болно. Энэ хольцыг өглөөний хоолны оронд хэрэглээрэй. Гурван долоо хоногийн дотор таны эрүүл мэнд хэрхэн сайжирч, жин буурч байгааг анзаараарай. Бие махбодийг цэвэрлэх явцад их хэмжээний ус уухаа бүү мартаарай.
Биеэ цэвэрлэхээс гадна энгийн үед эрүүл хооллохын тулд маалингын үрийг хоолондоо нэмж болно. Эдгээр үр нь салад, жимс ногоо, сүмс, тэр ч байтугай нарийн боовонд хийхэд нэн тохиромжтой.
ДЭЭРХ ЗӨВЛӨГӨӨГ ДАГАХААС ӨМНӨ МЭРГЭЖЛИЙН ХҮНЭЭС ЗӨВЛӨГӨӨ АВААРАЙ. МӨН ХАРШЛАХ ЗҮЙЛ БАЙВАЛ ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙГ АНХААРААРАЙ.