Жүжигчин Цогтоо маань жагсаалыг эмх замбараатай, соёлтой, тайван замаар явуулж ард иргэдийн хүссэн үр дүндээ хүрэхийн тулд их л хичээж байна шүү. Өчигдөр талбай дээрх иргэдийг харахад бүгд нэгэн баг болсон төрийн ордоноо тойрон явж байсан. Урд нь харин жүжигчин Цогтоо маань уриалж яваа харагдана. Тэрээр цахим хаягтаа бусдыг ч гэсэн талбай дээр ирж тайван жагсаалд нэгдэхийг чадахаараа уриалж байна.
“Маргааш тайван замаар ингээ л жагсхад ерөнхийлөгч юутай ийтэй нь хуухаар нь шоронд хийлээшд залуусаа. Бүгд 1 цагт цуглаж оффис ажилчид, оюутан залуучууд, ахмадууд монгол улсын иргэн л бол хамаагүй бүгдээрээ хамтаараа энэ луйврын эрх баригчдыг засаг төрөөсөө зайлуулъя‼️ Мөн доктор, профессор, шинжлэх ухаанч энэ хүн л төрд гарвал сайхандаа гэсэн хүмүүсийг #mention хийе. Хийсэн зүйлтэй, эрдэм мэдлэгтэй, хуульч эрх зүйч, санхүүч, эдийн засагч, системтэйгээр бодлого гаргадаг, хамгийн гол нь өндөр ёс суртахуунтай жинхэнэ сэхээтнүүдээр төрийн эрхийг атгуулъя‼️‼️‼️”
Өнөөдөр 13 цагаас нэгдэхийг энэ улсын эзэн иргэдийг уриалж байна.