Нийгэм

Жагсаж буй Иргэн: Ах эгч нар архи ууцан ирээд авирлаж байна. Та нар бид нарыг чирч байна. Архи уусан бол талбай руу битгий зүглэ! Арчаагүй байна та нар. Та нарын бүтээсэн үе дээр залуучууд өөрсдийнхөө үеийг бий болгох гэж ядарч байна энд.

Өглөөнөөс орой хүртэл байлаа олон хүмүүс ирсэнгүй гомдолтой байлаа. Өнөөдөр харсан бол яг залуучууд сэтгэл зүйн дуудлагаараа энд нэгдлээ. Бид бие биенийгээ ерөөсөө танихгүй, биднийг нэгтгэсэн зүйл нь ганц туг лоозон байлаа. Бид энэ туг лоозонгийн ард монголчууд яаж нэгддэгийг, яаж эвтэй найртай жагсдагийг харуулсан.

Хэвлэлийнхэн ерөөсөө байсангүй, залуучууд яаж шударга ёсны төлөө, ирээдүйнхээ төлөө тэмцэж байна 3 сая иргэдэд харуулах ёстой шд. Эх орондоо элэг бүтэн, эрүүл саруул амьдармаар байхад бидний боломжийг хулгайлж байхад залуучууд яаж нэгдэхгүй байх юм бэ? Бид ямар ч зүйл буруу хийгээгүй, хулгай хийгээгүй, худлаа яриагүй тэгэхэд бидний боломжийг чимээгүй чимээгүй хулгайлаад байна. Залуу хүмүүс хэзээ ч ийм зүйлтэй эвлэрээд амьдарч болохгүй!

Биднийг 3 өдөр тэмцэж байна. Маргааш больчих байх гэж энэ хүмүүс бодож байж магадгүй. Бусад хүмүүс ч больж магадгүй. Гэхдээ би болихгүй. Тодорхой шийдвэр хариу, шийтгэл авах хүмүүс нь шийтгэлээ авах ёстой. Үүнд заавал хариуцлага тооцуулж байж бид дараагийн алхамаа ярих ёстой. Зарим хүмүүс үндсэн хуулийг өөрчил, огцор огцор гээд лаг лаг юм ярьж байна лээ. Гэхдээ урдах эхний асуудалаа шийдэж чадахгүй бол цаашаа явж чадахгүй ээ. Тэд нар огцороод юу ч шийдэгдэхгүй.

Хуулинд захирагдах ёстой! Хулгай хийсэн бол хуулийн хариуцлага хүлээх ёстой! Хуулийн хариуцлага хүлээлгээгүй цагт ямар ч хүн гарсан ижилхэн. Энэ хүмүүс хуулийн хариуцлага хүлээжийж дараа дараагийн хүмүүс нь айдаг болно. Өнөөдөр бид тавуулаа арвуулаа мянгуулаа хэд ч байсан 10 өдөр тасралтгүй жагсахад энэ дотор байгаа хүмүүс айна.

Өглөө хүмүүс цуглаж эхэлхэд нэг хүнд хоёр цагдаа ноогдохоор олон цагдаа нар ирж тарааж байна. Өнөөдөр залуучууд эрх чөлөөний төлөө тэмцэх тэмцэл шал ондоо болсоныг эд нар ойлгохгүй явж байгаа. Залуучуудын ирэхэд захаас нь ахын дүү нар энд баахан адуу малнууд байна, эд нарын юманд битгий оролц гээд цаашаа туугаад явуулж байгаан. Арай нэг тууштай хүмүүс нь үлдэж байгаан. Гэхдээ өнөөдөр цагдаа нар ингэж болно, гэхдээ маргааш залуучууд бүр олуулаа болох болно.

Надад лайв хийх зав алга. Зарим хүмүүс оролцохгүй байж хүрч ирээд лайв хийж инээд байгаад яваад өгнө. Тэдний оронд туг лоозон бариад нэгдээд, хоолойгоо сөөтөл орилоод явж байгаа залуучууд хамгийн мундаг нь байлаа. Бид өшөө олуулаа байвал өшөө орой хүртэл байна, хүсвэл хоносон ч чадна гэдгээ бид мэдрүүлнэ. Гэхдээ бид цөөхүүлээ байна.

Ах эгч нар архи ууцан ирээд авирлаж байна. Та нар бид нарыг чирч байна. Архи уусан бол талбай руу битгий зүглэ! Арчаагүй байна та нар. Та нарын бүтээсэн үе дээр залуучууд өөрсдийнхөө үеийг бий болгох гэж ядарч байна энд. Архи уусан бол наашаа битгий зүглэ, энд байгаа зөндөө хүмүүс хэлмэгдэж байна. Архи уусан бол талбай руу битгий зүглэ! Эх ороныхоо ирээдүйг залуучууд бичих гэж байна, шинээр түүх бичих гэж байна. Та нар харж байгаарай бид нар тийм амархан бууж өгөхгүй!
Өнөөдөр ирээгүй телевизүүд яах вэ, та нар өнөөдөр мөнгөтэй байна. Цаг сайхан болоход бид нар та нарыг шүүнэ заюу! Эх ороноо гэсэн, элэг нэгт монголчуудаа гэсэн сэтгэлгүй үндэсний телевиз гэж хаана ч байдаггүй. Бусдыг нь мэдэхгүй юм юутай МҮОНТ улсын төсвөөр бүрдэж байж, за би тийм мундаг хүн биш, гэхдээ би шудрага ёсны төлөө тэмцэнэ гэдгээ мэддэг хүн шүү

What's your reaction?

Related Posts

1 of 8

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!