НийгэмОлны танил

С.Золбоо: Ард иргэд нь аргаа барахдаа хар хүйтэнд гарч луйварчидтай тэмцэж байхад улсын их хурлын гишүүн #Улаанбал нэвтрүүлэгт төлбөр төлж ороод бөгс бөөрнийхөө хэрүүлийг тайлбарлаад сууж байх гэж.

ЗолбооТв гэсэн өөрийн сувгаар 429 мянган дагагчтай ютүбэр залуу Сүхбаатарын Золбоо цахим хаягтаа Улаан бал нэвтрүүлэг болон УИХ-ын гишүүн, гэр бүлийн маргаанаараа шуугиан тариад байгаа Ч.Ундрамын талаар ийн бичжээ:

“Ард иргэд нь аргаа барахдаа хар хүйтэнд гарч луйварчидтай тэмцэж байхад улсын их хурлын гишүүн #Улаанбал нэвтрүүлэгт төлбөр төлж ороод бөгс бөөрнийхөө хэрүүлийг тайлбарлаад сууж байх гэж.

Сэтгүүл зүй ард иргэдийнхээ сайн сайхны төлөө явдаг гэж #Лодой өөрөө өчигдөр лайваараа хэлж байсан. Өнөөдөр чиний хийх ёстой ажил талбай дээр жагсаж байгаа ард иргэдийнхээ дуу хоолойг үнэн зөвөөр бусдад дамжуулах. Түүнээс мөнгө аваад энэ хүүхний гэр бүлийн асуудлыг сонсоод суух биш!

Улсын Их Хурлын гишүүн хүн, яг одоо энэ цаг мөчид гэр бүлийнхээ хэрүүл маргааныг төлбөртэй нэвтрүүлгээр ороод тайлбарлаад сууж байна гэдэг Монголын дээгүүр байгаа хүмүүс, ард иргэдээ аймшигтай үл ойшоож доромжилж байгаа нь илт харагдаж байна. Монголчуудаа бид хангалттай доромжлуулж байна.”

What's your reaction?

Related Posts

1 of 27

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!