Нүүрсний xyлгайн хэрэг илчлэгдэж бухимдсан ард иргэд төв талбайд жагсаал зохион байгуулаад буй. Уг асуудал ганцхан манайд ч биш олон улсын анхаарлыг татаж дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээд эхэлсэн билээ.
Тэгвэл өмнөх сонгуулиар У.Хүрэлсүхийг ерөнхийлөгч болоход нь дэмжиж сурталчилгааны ажилд нь бүх талаар дэмжин оролцож байсан урлаг соёлын зарим нэгэн одод тухайн үйлдэл нь буруу байсныг ойлгож хapамсаж буйгаа илэрхийлжээ. Тэдний нэг дуучин А.Хишигдалай өөрийн цахим хуудастаа дараах сэтгэгдэлээ бичжээ. Тэрбээр бичихдээ,
“Надтай адилхан дэмжиж байсан итгэж байсан олон хүмүүсийн итгэл шалаар нэг болов. Би дэмжиж итгэсэн үнэн одоо бол uчuж үxэж байна. Гараад aлaaд өгнө гэж бодсон нь нээнтэгдүүлээд шaнaaдуулсан бой шиг байгааг чинь хараад үнэхээр гyтарч байна.
Бидний төлөө Аав хүн шиг ганц удаа зоригтой шийдвэр гаргаад ард түмнээ aвраач гэж гyймаар байна. Ард иргэд туйлдаа хүрч зүдэрч байна. Өөрт чинь итгэж дэмжсэн мянга мянган хүний төлөө эцсийн хүчээ шавхаад 1 үзээч” хэмээжээ.