Олны танил

Киви Намуунаа өвөөгийнхөө араас 10 хоног гашyyдаж байна, хэр удаан ийм байх бол….

Урлагийнхан дурсахдаа: Анх Киви хамтлагыг байгуулах гээд Ухнаа гуайгаас Номуунааг гуйж очиж байсан билээ. Ухнаа гуай охиноо харамласан ч цаанаа рок попоор явах гэж байгаад нь дуртай байгаа нь надад ихэд анзаарагдаж билээ. Мөн сүүлд Хү хамтлагын залууст маань өөрийн зардлаар T-shirt хийж өгөөд ихэд баярлаж байсан нь хэзээ ч мартагдашгүй сайхан сэтгэлтэй урлагтаа ямар их хайртай хүн байсан нь энэ хүнийг хүндлэх хүндлэл улам их асаж байна.

Таны зааж сургасан бүхэн монголын рок попд үүрд дурсагдан хэрэгжих болноо. Их өвгөдийнхөө дэргэд сааталгүй морилоорой та минь. Ум сайн амгалан болтугай.

Tэрээр Улсын хөгжимт драмын театрын дуучнаас ажлын гараагаа эхэлж, соёл, урлагийн хөгжлийн төлөө тасралтгүй 60 гаруй жил хөдөлмөрлөхдөө Монголын болон дэлхийн сонгодог олон арван дуурьт гол дүр бүтээж, Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн 200 гаруй тоглолт, Соёл-Эрдэнэ хамтлаг, Баян Монгол чуулгын 400 гаруй тоглолтыг удирдан зохион байгуулж, 4,500 гаруй концерт хөтөлж, 220 гаруй концерт найруулан үзэгч түмний хүртээл болгосон, дэлхийн 70 гаруй улсад Монголын урлагийн 400 гаруй удаагийн тоглолт зохион байгуулан үндэсний болон эстрад урлагийг сурталчлан таниулж, соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм билээ.

Гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Түүний зээ охин Киви хамтлагийн Намуунаад тун хэцүү байгаа бөгөөд 10дах өдрөө гашуудаж байгаа, дахиад хэр удаан ийм байдалтай байхыг мэдэхгүй байна хэмээн бичжээ.

What's your reaction?

Related Posts

1 of 22

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!