Талбай дээрхи ард иргэдийн тайван жагсаал үргэлжилсээр байна. Жүжигчин Цогтоо жагсагчдыг тайван замаар, соёлтой жагсахыг уриалсаар байгаа билээ. Түүний сүүлд хэлсэн яриаг хүргэж байна.
Цогтоо: За манайхаан жагсаал 5 дахь өдрөө үргэлжилж байна аа. Биднийг өнөөдөр засгийн газар мэдэгдэл хийж доромжиллоо. Энэ 8 жараахай 44 их наядыг хувааж аваагүй ээ. Үүнийг төрийн тэргүүнүүд хувааж авсан нь тодорхой байна аа. Үүнийг 10 настай хүүхэд ч ойлгохоор байна. Эд нар аваагүй ээ, бид цалингаараа амьдардаг гэвэл дансыг нь шалгая аа. За дансыг нь шалгах монгол хүнийг бол худалдаад авчдаг юм чинь гаднаас санхүүгийн аудит хийлгэе. Бид тэднийг долларын саятан, тэрбумтан болсон гэж хардаж байна аа. Хэрвээ тийм биш бол бүх юм аа ил тод болгоочээ.
Эд нар яагаад бараг ордон барьчих хэмжээний үнэтэй бугуйн цаг зүүдэг юм бэ? Парламентийн гишүүд япончууд шиг ёс суртахуунтай баймаар байна. Тэд зүгээр л хүнтэй муухай харьсан, хүнийг хүн гэж хүндлээгүй дээ уучлал гуйж огцордог. Ийм нийгмийг бид нар хүсч байна.
Хэрвээ энэ эрх баригч нар энэ хэвээрээ доромжилсоор байх юм бол бүгд тар аа, бүгдээрээ зайл аа!
Шинэчлэсэн эрдэмтэд мэргэд, 21 аймгийн доктор профессор зөвхөн тухайн бүсдээ оршин сууж амьдардаг, тийм хүмүүсийг улсын бага хуралд төлөөлөгчөөр томилоод, сүүлийн 30 жилд улс төрд холбогдолгүй явсан, нэр цэвэр, цус цэвэр тийм эерэг хүнийг бид сонгохыг хүсч байна.
Флисофич Молор-Эрдэнэ та сайн хүн хүрээд ирээч ээ, доктор профессор сайн хүмүүс маань хүрээд ирээч ээ! Битгий нүдээ аниад өнгөрөөч ээ! Бүх хугайч хүмүүс нь ил тод болцон байхад энэ сайн хүмүүс нь дуугүй өнгөрөх нь энэ нийгмийн ялзрал, хамгийн гол юм чинь энд байгаад байна.
Өнөөдөр удирдах түвшинд надтай хамт явж байгаа хүмүүс хэн нэгэнтэй тохироо хийсэн үү би мэдэхгүй ээ, би хэнтэй ч яриагүй. Энэ үзэл бодол дээрээ бат байна аа. Хэрэв надтай хамт байгаа хүмүүс буруу яриад эхэлвэл “чи буруу яриад байна шдээ, гөлөг минь” гээд би хэлнэ. Тиймээс энэ ярьсан үзэл бодол дээрээ хэдүүлээ хамт байна аа. Бүгдийг нь зайлуулна аа, Үндсээр нь зайлуулна аа!
22.1 авилгал, хээл хахууль, албан тушаал, улсаа худалдах иймэрхүү хууль зөрчсөн тохиолдолд 40 сая төгрөгөөр торгоно гэнэ ээ. Зайл аа хөөе!
40 сая төгрөг бол эд нарын хулгайны хажууд зүгээр л 0.001 хувь нь, сохор зоос, төгрөг биш мөнгө! Тийм болохоор наад хуулиа өөрчлөөд дор хаяж 18-20 жил хорьдог байя аа. Тийм системийг хүсч байна аа…
Хөөе Нямбаатар сайд аа танд ажиллаж байсаан, та гараад ирээч ээ! Энэ Оюук чинь аймхай нэг ийм бөөрөнхий хөөрхөн бацаан, тэр чинь хэзээ ч айгаад гарч ирэхгүй гэж байгаа байх. Та гараад ирээч ээ…Улс орны хууль зүйн сайд нь та, гараад ирээч ээ
Хөөе ерөнхийлөгч өө, та гараад ирээч ээ. Та Үндэсний аюулгүй байдлын дарга нь шдээ. Бид хорт хавдараараа нэгт орж байна. Энэ үндэсний аюулгүй байдал биш үү? Бид нар элэгний өвчлөлөөрөө дэлхийд нэгт явж байна. Энэ үндэсний аюулгүй байдал биш үү? Өнөөдөр 30 хүүхэдтэй нэг ангид ханиадгүй нэг ч хүүхэд байхгүй ээ, писда байхгүй. Энэ үндэсний аюулгүй байдал биш үү???
Яагаад ард түмнээ хүндэлж гарч ирэхгүй байгаа юм бэ? Гараад ир л дээ, ярилцая л даа…
ГАРААД ИР, ГАРААД ИР, ГАРААД ИР…..