Нийгэм

Ананда бүсгүйн сайхан сэтгэлийг ашиглаж мөнгө олох гэсэн луйварчид байна! Ананда маань жагсаж буй иргэдэд зориулж охинтойгоо цуг Гэрийн боорцог, Хийцтэй цай бэлдэж байна.

Улс орондоо шударга ёсыг тогтоож, сайхан ирээдүйг бүтээхийн тулд ойрын хэд хоног монголчууд бүгд нэгдэж эрвийх дэрвийхээрээ л хичээж байна. Жагсаалд өөрийн биеэр болон хол ойроос онлайнаар дэмжээд, зарим нь чадах чинээгээр халуун хоол цайгаар нэгнээ дайлаад бүгд нэг сэтгэл зүрхтэй, нэг зорилготой байна. Энэ удаад Ананда бүсгүй маань өөрийнхөө хэмжээнд туслахаар бэлдэж байна.

“Оройн мэндээ манайхаан…Халиука маань 300 боорцог ганцаараа хайрлаа. Ирээдүйнхээ төлөө жагсаж буй ах эгч нартаа жижкэн гараарай эрдэмээ үзүүллээ.

Маргааш 300 хүний годонтой хунчиртай хийцтэй цай, 300-н ширхэг гэрийн боорцогоо хайрж бэлдлээ. Маргааш шудрага бусын эсрэг чин зүрх сэтгэлээрээ жагсаж байгаа залуучуудруугаа аваад явна аа.

Сэтгэл байхад бүх зүйл болно доо. Маргааш чадах чадахаараа оролцоорой манайхаан…Ananda Hakuna”

Гэвч энэ сайхан сэтгэлийг нь мөнгө болгон ашиглах санаатай шувдаг хүмүүс бас байх юм. Түүний энэ постыг гуйвуулж хүмүүсээс мөнгө гуйсан байна. Энэ талаар Ананда:

“300 хүнийг цайлчих сэтгэл байна аа хө. Ямар ичдэггүй цайрцан гар нь 1000 төгрөг хүний нэрээр гуйгаад суудаг байна аа.

Солонгон ааштын пэйж хуудас ямарч хандив мөнгө цугларуулах аянд уриалж оролцдоггүй болно!!! Өөрийн хийж бүтээсэн зүйлээрээ л бусдыг баярлуулдаг болно!!!! Шэйрлэж түгээгээд, энэ мэт луйврын гаруудыг рэфорд хийгээд өгөөрэй” гэсэн байна.

What's your reaction?

Related Posts

1 of 8

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!