Олны танил

Жүжигчин З.Онон: Энд тэнд явж байхад чинь ална тална л гэнэ, мэдэхгүй ээ тэгээд би бүр сүүлдээ айчлаа…Сэтгэл зүрхээрээ бол залуучуудтайгаа хамт байгаа шүү

Х-Түц хамтлагийн жүжигчин З.Онон жагсаалд оролцохгүй байгаа шалтгаанаа ийн тайлбар хийлээ. Жүжигчин бүсгүйг ард иргэд жагсаалд оролцсонгүй хэмээн нүд үзүүрлэсэнд гомджээ. Тэрээр та нарын дайралтыг үнэхээр тэсэхгүй байна гэж өөрийн цахим хаягтаа стори хийж үлдээжээ:

“Уулан талбай руу очих бодол байна. Гэхдээ миий биеийн байдал бас болохгүй байгаад байхгүй юу. Дархлаа унацан, Нүд маань халуун хүйтэний харшил хавсарцан. Би уулан ийм царайгаа та нарт харуулахгүй гэж бодоод байгаан. Тэгэхэд бүр харуулахаас өөр аргагүй болтол, өвдөх эрхгүй болтол та нар маань тайралт хийж байгаа учраас өөрийнхөө зовлонг бас учирлаж ярья.

Яг над шиг ийм шалтгаантай олон урлагийнхан байгаа, дээрээс нь нялх нойтон хүүхэдтэй урлагийнхан ч байгаа. Битгий ингээч ээ, бүгд сэтгэл зүрхээрээ угаасаа эх ороныхоо төлөө байгаа шдээ. Тэр их тоо томшгүй их мөнгийг буцаад улсынхаа төсөвт байршуулаад, улс эх орныхоо хөгжил цэцэглэлтийг харахыг хүсэхгүй хэн байх юм бэ?

Би яагаад эмзэглээд байна аа, гэхээр би саяхан нүдний хагалгаанд орсон. Энэ нүд намайг жоохон даарангуут бас халууцангуут таглараад бүлцийгээд байна. Нүд гэдэг чинь эмзэг эрхтэн шүү дээ. Би биеэ оторлоод байгаа юм шиг байгаа байх гэхдээ нүд ийм байхад бас сэтгэлээр унатал ямар ч аймар дайралтууд ирдийн. Энд тэнд явж байхад чинь ална тална л гэнэ, мэдэхгүй ээ тэгээд би бүр сүүлдээ айчлаа. Яг үнэндээ дуу хоолойгоо нэгтгэхийг маш их хүсч байгаа. Та бүхнийг ойлгоно гэж найдаж байна. Манай нөхөр өчигдөр жагсаалд оролцсон өнөөдөр ч бас оролцож байгаа. Гэр бүлээс нэг хүн байхад болдоггүй юм уу?

Өмнө над руу янз янзын дайралтууд ирж л байсан. Би тэр болгоныг тоодоггүй байсан. Гэхдээ одоо үнэхээр гомдож байна аа. Яагаад өвдөж болохгүй байгаан? Яагаад ханиад хүрсэн хүүхдээ хараад гэртээ байж болохгүй байгаан?

Тэгээд ийм олон шалтгаантай үүнийгээ харуулахыг хүсэхгүй олон хүмүүс байгаа. Би л тэнэг мангар юм болохоороо ингээд харуулчиж байгаа байхгүй юу. Энэ аймшгийн царайгаараа филтерчгүй стори хийчлээ. Тэгээд ойлгуул тэр биз, ойлгохгүй бол тэр биз. Яах вэ яахав би ойлгохыг хүсээсэй гэж бодоод хийчлээ.

Ямар ч байсан миний үзэл бодол, манай гэр бүлийн үзэл бодол угаасаа одоо энэ байгаа засгийн газар нүүрсний хулгайчдынхаа нэрсийг ил болгоод, түмэнд зарлаад, төрийн төсөвтөө байршуулаач ээ. Сэтгэл зүрхээрээ бол залуучуудтайгаа хамт байгаа. Ямар ч байсан үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө тэр их мөнгийн төрийн өмч, ард иргэдийн өмч болоосой гэж чин сэтгэлээсээ залбираад байж байгаа шүү.” гэлээ.

What's your reaction?

Related Posts

1 of 22

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!